БАРИМТ 1
Тэрбээр 1945 онд гуравдугаар сарын 21-нд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төржээ. Өдгөө 79 настай. Ч.Дамдиншарав эхээс наймуулаа бөгөөд дээрээсээ хоёр дахь нь. Нэг ах, зургаан дүүтэй аж.
БАРИМТ 2
Тэрбээр сумдаа долоодугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод ирж байжээ. Улаанбаатарт ирсний дараа анхлан байгуулагдаж байсан чөлөөт бөхийн секцэнд орж, О.Цэрэндагва багшийн шавь болсон нь амьдрал замналынхаа эх суурийг тавьсан хэрэг байв.
БАРИМТ 3
Ийнхүү тус спортоор тууштай хичээллэж 1968 оны аравдугаар сарын 20-нд “Мехико-1968” олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг-д хүрэл медаль авч Монгол Улсын медалийн салхийг хамгийн анх хагалж байв.
БАРИМТ 4
Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Чимидбазарын Насантогтох бол түүний төрсөн дүү юм. Монгол улсын чөлөөт бөх, жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ах дүү хоёр. Тэдний амьдралын тухай өгүүлэх “Дэлхийд данстай ах дүү хоёр” хэвлэгдсэн байдаг.
БАРИМТ 5
Тэрбээр эцэг, эх хоёр талаасаа бөхийн удамтай аж. Тухайлбал, түүний эцгийн төрсөн дүү нь Цагаанхоовон гэж 1940 өөд оны үед барилдаж байсан хүн байжээ. Өмнөговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол авч байсан хүн. Харин эхийн талд нь Гончигийн Даваажал гэж аймгийн заан хүн байсан аж.
Сэтгэгдэл (121)