НИТХ-ын ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хот түгжрэлийг бууруулах, нийслэлийг орон сууцжуулах гэдэг хуультай болсон. Өнгөрсөн амралтын өдөр автобусны чиглэлийн өөрчлөлтийг хоёр хоногийн хугацаанд хийгээд шийдвэрээ буцаасан. Мөн Улаанбаатарын автомашины дугаарын 9911 шиг болгоно гээд өөрсдөө ярьж байна.
Улсын дугаарын дээд хэмжээг 730 мянгаар хязгаарлана. Одоогийн байдлаар 730 мянган дугаар олгогдчихсон байгаа.
Үүгээр хязгаарлана гэдэг нь дахин дугаар олгогдохгүй гэсэн үг. 9911-тэй дугаар үнэд орлоо гээд ямар гавъяа байгуулсан юм бэ. Нийслэлд Х.Нямбаатар дугаарын бизнес хийх гээд байгаа юм уу" гэв.
Д.Батчулуун