Ардчилсан намын ҮЗХ –ноос Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшүүлэхийн тулд нэлээд удаан маргаж, мэтгэлцэж байж сая нэг юм шийдлийг олсон. Гэтэл нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг нь сөрөг хүчин болох МАН –ынхан “Эдийн засгийн хямралыг зогсоож чадаагүй Засгийн газарт голлох үүрэг гүйцэтгэж явсан хүн учраас дэмжихгүй“ гэсэн шийдвэрийг гаргасан байна. Харин МАХН – МҮАН –ын хамтарсан “Шударга ёс эвсэл” хуралдаад Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихээ мэдэгдсэн. Гэвч энэ бол урдчилсан мэдэгдэл. Сандал ширээний хувиарлалт таалагдахгүй бол чуулган дээр нүүр буруулахгүй гэх газаргүй. Хамгийн ноцтой нь Ч.Сайханбилэг АН –ын бүлгийн гишүүдийнхээ дэмжлэгийг ч авч чадахгүй байгаа явдал юм. АН –ын бүлэг нийт 35 гишүүн харьяалагддаг. Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэхэд зургаан гишүүн дэмжихгүй учраас хуралд суух шаардлагагүй гэж бүлгийн хурлаа тасласан байдаг. Үлдсэн 29 гишүүнээс 10 гишүүн эсрэг кноп дарж, ЗГХЭГ –ын дарга ердөө 19 гишүүнийг саналыг одоогийн байдлаар халааслаад байна. Үүнийг харсан МАН өөр тохирсон хүнээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлбэл дэмжинэ гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Ингээд Ерөнхий сайдын асуудлыг гацаанд орууллаа.
Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учир АН –ынхан асуудлыг сэм хэлэлцээд хүчээр шийдэхээр тохироод байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар МАН –ын дарамт шахалтгүйгээр 2012 онд Засгийн газрыг байгуулж болсон юм чинь энэ удаад ч гэсэн болохгүй гэх газаргүй. Ерөөсөө олонхоороо хүч түрэн шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд нэг их өөрчлөлт оруулахгүй байя. Хуучин сайдуудыг хэвээр нь үлдээгээд саяхан бүтцийн өөрчлөлтөд орсон хэдэн яамдын сайд нарыг л шинээр томилъё. Засгийн газрын танхимыг шинэ сайд нараар бүрдүүлэх гэвэл одоо ажиллаж байгаа бүтэц бүрэлдэхүүн тэр чигтээ өөрчлөгдөнө. Хэрэв тэгвэл ойрын хугацаанд шинэ бүрэлдэхүүнийг томилж чадахгүй болох нь. Цаашдаа ч гэсэн шинэчлэлийн багаараа ажиллая гэсэн санааг гаргажээ.
Хамгийн сонирхолтой нь ажлаа муу хийсэн гэж огцруулсан Н.Алтанхуягийг дараагийн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ урьж ажиллуулах гэж байгаа аж. Ингэхийн тулд л намын даргын тамгаараа Ерөнхий сайдын тамгыг “тулжээ” гэх хардлага ч гадуур явж байна. Хэрэг явдал тиймдээ хүрвэл МАН –ынхан ор тас эсэргүүцэх нь тодорхой. Гэвч АН –ынхан өөдөөс нь хэлэх үгтэй. Өмнөх Ерөнхий сайдаа шинээр байгуулсан танхимдаа урьж ажиллуулдаг уламжлалыг МАН –ынхан өөрсдөө тавьсан. Тодруулбал 2007 онд С.Баяр МАН –ын дарга болж намын дарга Ерөнхий сайд болно гэсэн бичигдээгүй хуулийн дагуу тухайн үед Ерөнхий сайд байсан М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ тэд М.Энхболдыгоо хоосон орхиогүй ээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ урин Шадар сайдын албыг хариуцуулж байсан түүхтэй. Түүнийхээ хүчинд ч С.Баяраар удирдуулсан Засгийн газар өмнөх засгийнхаа бодлого, шийдвэрийг үргэлжлүүлэн харьцангуй үр бүтээлтэй ажилласан. Тиймээс 27 дахь Ерөнхий сайдаа шинээр байгуулагдах засагт ЗГХЭГ –ын дарга эсвэл Шадар сайдын сэнтийд залах тухай яриа АН дотор хүчтэй яригдах болжээ. Хэдийгээр тамга тэмдэгээ хүлээлгэж өгсөн Н.Алтанхуяг одоо би зөвхөн УИХ –ын гишүүнийхээ үүрэгт ажлыг гүйцэтгэх бодолтой байна гэж хэлсэн боловч энэхүү санааг Алтангадас фракцийнхан санаачилсан сурагтай. АН –ын Алтангадас фракци чухам хэний удирдлага дор явдаг вэ гэдэг чухал. Магадгүй энэ түүний ч бодол байх талтай.
Улс төрд бүх юм тааварлашгүй байдаг. Үүнийг АН –ынхан саяын өдрүүдэд тодорхой нотолж харууллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг төд удалгүй ЗГХЭГ –ын дарга эсхүл Шадар сайд болчихсон алхаж явахыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс “Шинэчлэлийн засгийн газар” –ыг огцорсон гэж бодож болохгүй юм байна. Яг л “Эр хүнийг хөгширсөн гэж бодож болдоггүй юм байна” гэдэг шиг. “Шинэчлэлийн засгийн газар” –ынхан ч өөрсдийгөө огцорсон гэж огт бодохгүй байгаа бололтой. Тэд юу ч болоогүй мэтээр өөрсдийн ажлаа үргэлжлүүлэх аж. Ардчилсан намынхан ч үүнийг нь дэмжиж нэгэнт УИХ –д суудалтай намуудын тэр дундаа сөрөг хүчнийхээ гарыг харж суухаар нам дотроо тохиролцоод чуулган дээр хүч түрье гэдэг эцсийн вариантыг сонгохоор болжээ.

Сэтгэгдэл (45)