Английн бяцхан иргэн Ира Ландорн охиныг төрсний дараа бие нь хөхөрч няцарсан гэж андуурсан тухай эцэг, эх нь ярив.

Энэ талаар Хүүхдийн эрүүл мэндийн төвийн туслах захирал Женис Спенсер тодорхой хариулт өгчээ. “Хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарах нь бидний үүрэг. Гэхдээ энэ толбо ямар ч аюулгүй. Бид Монголын хөх толбоны учир шалтгааныг анагаах ухааны онолын үндсэн дээр тайрбарлахыг хичээж байна” гэж тэрээр ярьсан байна. Мөн хүүхдийн сувилахуйн багш Жереми Жолли “Монгол толбыг хүмүүс хөх няц гэж андуурдаг. Энэ толбо хүүхдийг дөрвөн нас хүрэхэд аяндаа арилдаг, ямар ч аюулгүй тул эмчлэх шаардлагагүй” гэв.
Цэнхэр өнгө нь арьсан дахь будагч эсүүдээс шалтгаалж үүсдэг. Барууны орнуудад хүүхэд төрөхөд хөх толбо байвал төрсний гэрчилгээн дээр нь заавал тэмдэглүүлдэг байна.


Хөх толбыг Монголчууд тэнгэрийн тамга гэж бэлгэшээдэг. Монголчууд өөрсдийгөө хөх толбот Монголчууд гэдэг. Харин нийтлэлч Баабар үүнийг Алтайн угсааныхны генетикийн нийтлэг шинж юм гэж тайлбарласан байдаг.
Сэтгэгдэл (37)