БНХАУ-ын
дарга Си Зинпин төрийн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажлын айлчлал
хийгээд буцлаа. Хоёр хөршийн найрсаг харилцаагаа баталгаажуулж, дэлхий
дахины анхаарлыг ч ихээхэн татлаа. Харин хэлэлцсэн ярьсан асуудлуудаа
хэзээ ажил хэрэг болгох вэ гэдэг бол тусдаа юм.
Хоёр хөршийн айлчлалтай зэрэгцүүлэн гуравдагч хөршийн бодлогын асуудал ихээхэн анхаарал татах боллоо. Тухайлбал АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийн хэлсэн үг ихээхэн анхаарал татах боллоо. Тэрээр "Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор энд байгаа Монголын хамтрагчид маань "Гуравдагч хөршийн бодлого"-ын худалдаа, бизнесийн тулгуур багана дээр арай бага анхаарал хандуулах хандлага ажиглагдаж байна... Дээд түвшиний айлчлалуудыг амжилттай солилцож, олон улсын тавцан дээр хамтран оролцож байгаа болохоор гуравдагч хөршийн бодлогыг боломжоороо хэрэгжүүлсэн гэж бодож магадгүй. Эдгээр дипломат үйл ажиллагаа, хоёрт талт болон олон талт арга хэмжээнүүдийг төгсгөл болгож харах нь сайхан ч дөнгөж миний хэлсэнчлэн гадаад бодлого, эдийн засгийн бодлогын хэлхээ холбоог мартсан хэрэг болно. Ингэх нь эдийн засгийн нь нэгэнт хийсэн худалдааны хэлцэл, түүнээс үүссэн хамтын хөгжил зэрэг бодит үр дүн хардгийг үгүйсэх хэрэг болох юм" гэж учирласан. Өөрөөр хэлбэл Монголчуудад "Та бүхэн хоёр хөрш л гээд байна. Гуравдагч хөршөө мартаад байгаа юм биш үү?" хэмээн соёлтойгоор санууллаа. Ялангуяа АНУ-тай эдийн засаг, худалдааны хувьд ярилцаж тохирохоор хэлэлцэгдэж буй асуудлууд бий. Түүнийгээ мартаад байна даа гэж хэлж байх шиг. Тэр ч бүү хэл "Монголчууд та бүхэн гуравдагч хөршийн худалдаа, бизнесийн асуудалд хандах анхаарлаа сулруулж байна шүү" гэж ил тод зарлав. Бид эрхэм элчин сайдын энэхүү байр суурь дүгнэлт хийх хэрэгтэй боллоо. Бид мөнхийн хоёр хөршөөсөө гадна гурав дахь хөрштэйгээ мартах учиргүй. Учир нь гуравдагч хөршийн минь элчин сайд ил тодоор ингэж сануулж байхад ГХЯ-ныхан чимээгүй л байна. Төрийн өндөрлөгүүд ч бас л чимээгүй. Хэзээ хэлэлцэж, ойлголцох асуудлуудаа ажил хэрэг болгох вэ гэдэг сонин байна.
БНХАУ-ын даргын айлчлалтай зэрэгцэн гуравдагч хөршүүд болох Япон, БНСУ-ынхан ч манай улсаас анхаарлаа холдуулсангүй. Учир нь БНХАУ-ын даргын айлчлалын өдөр Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоo Хаяаши тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилав. Тэд энэхүү айлчлалаа Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээний арга хэмжээ гэж тайлбарласан юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Япон Улсын Парламент дахь Зөвлөхүүдийн танхимын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Сацүки Эда, Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хироюки Сонода болон парламентын гишүүд багтсан юм. Мөн Японы Ерөнхий сайд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёко Абэ болон ЗГХЭГ-ын дэд дарга Кацүнобү Катогийн ээж Мүцүко Като нар багтсан нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай албан хэлэлцээр хийж байхад Ерөнхий сайд Японы төлөөлөгчидтэй өрөөндөө уулзаж байв.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын яг маргааш БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирсэн юм. Тэд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцолсон юм. Харин зарим ажиглагчид БНХАУ-тай ямар салбарт хамтран ажиллахаар болсныг сонирхож яваа болов уу? гэсэн дипломат бус дүгнэлтийг хийх нь сонсогдсон.
Манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зургаан цаг саатаад буцсан. Харин түүний айлчлалын маргааш Японы Ерөнхий сайд асан Ё.Нода тэргүүтэй парламентын гишүүд ирсэн мэдээлэл ирэв. Тэд хувийн эсвэл албаны шугамаар манай парламентын гишүүдтэй уулзаж яваа сураг гарав. Энэ тухай албан мэдээлэл байхгүй учир хувийн шугамаар ч байж мэднэ. Ерөнхийдөө хоёр хөршийн удирдлагуудын айлчлалтай зэрэгцээд АНУ-ын элчин сайд зоригтой байр сууриа илэрхийлсэн бол Япон, БНСУ-ын нөлөө бүхий хүмүүс манай улсад ирж байгаа нь анхаарал татсан үйл явдал болж байна.

БНХАУ-ын даргын айлчлалтай зэрэгцсэн Япон, БНСУ-ын айлчлал юу өгүүлнэ вэ?

В.Путины айлчлалын дараа Японы экс Ерөнхий сайд Ё.Нода Монголд ирэв

Сэтгэгдэл (74)