Тамхины хяналтын тухай хууль батлагдаад нэг жил болж байна. Энэ хуулийн сайн муу талыг хүмүүс янз бүрээр дүгнэдэг. Хуулийг санаачлагч Л.Эрдэнэчимэг авхай бээр “хуулийн сайн тал нь их, хүмүүс хязгаарлалтанд орсноор тамхинаас гарч эхэлсэн” гэх утгатай зүйлийг хэвлэлээр ярьсан. Цаашдаа тамхины хуулинд улам чанга заалт оруулна, архины хуулийг ч чангална гэж мэдэгдээд авсан билээ. Харин амьдрал дээр тамхины хуулинд зориулж ариуссан хүн бий бил үү? гэдгийг эргэн тойрноосоо ажиглахад гэмгүй. Соёлт хүн төрөлхтөн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж тамхинаас татгалзах хандлагатай болсон ба энэ нь Монголд ч их бага хэмжээгээр тусгалаа олж байгаа. Түүнээс Их Хурлын гишүүн ахайтан бээр ард түмнийг тамхинаас ангижруулж байгаа гэвэл түүн шиг худал зүйл үгүй болов уу.
Тамхины хяналтын хууль гарснаар тамхийг хаа таарсан газраа татаж, дан байдлаар гэмгүй нэгнийгээ хордуулах нь багассан. Ажлын байр, хоолны газар, нийтийн үйлчилгээний танхимд тамхины эхүүн утаа ханхлахаа больсон зэрэг давуу талыг үгүйсгэж болохгүй. Гэвч сургууль, цэцэрлэгээс 500м зайд тамхи татахыг зарахыг хориглосон заалт нь “тамхичин хүн, хүн биш“ гэсэнтэй ижил болсон учир хэрэгжиж үндэсгүй болсон юм. Өдгөө Улаанбаатрын бүх ТҮЦ-нд тамхины үнэ нэмэгдсэн ба зарим газарт тамхийг нэг ширхэгээр биш 2 ширхэгээ ингэхдээ 500 төгрөгөөр багцалж зардаг болсон юм. Мөн түүнчлэн гудамж талбайд ширхэгийн тамхи зарж амиа зогоодог эмээ нар хормойн доороо тамхиа нууж зардаг болсон. Тэднийг тамхи худалдаалж байгааг эргүүлийн цагдаа нар бүгд мэдэх ч өдрийн хоолны орлогыг нь бодоод ихэнхдээ анзаарахгүй өнгөрөөдөг. Овжин нэгэн нь өөрийнхөө тамхиныхаа хэрэглээг хангуулчихдаг бол, уцаартай нэг нь “ахдаа тавыг өгөх үү, улсдаа 50-ийг тушаах уу” гэж дарамталдаг болсныг ард иргэд ам дамжин ярьж байна. Хоногийн хоолоо яая гэж байгаа эмгэнд улсад 50 мянгаар торгуулж байхаар, таван мянган төгрөгний “хувийн торгууль” төлсөн нь хамаагүй дээр. Цаашлаад хуурай хуулийнхаа ачаар хяналтнаас алдагдаж ахуйн хүрээнд нуугдсан архи, тамхитай нийлж шинэ төрлийн шагийн бизнес бий болгосон нь Такси баар юм. Улаанбаатарын ихэнхи баарнуудыг зөрчлөөр дарамтлан байнга хааж байдаг. Харин энэ орон зайг нөхөж такси баарны үйлчилгээ нэвтрээд удаагүй байна. Тодруулбал арын багажиндаа архи, тамхи, пиво ачсан машинууд хотын хөл хөдөлгөөн ихтэй газраар шагийн наймаагаа хийж хүсвэл буудалд нь хүргээд өгчихдөг шинэ үйлчилгээ бий болсон. Харин эрх баригчид Улаанбаатарт сүлбэлдэх 200 мянга орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавьж чадахгүй нь ойлгомжтой. Ийнхүү хуурай мугуйд хуулийн ачаар архи, тамхи улам л далд хүрээнд орж хяналтаас гарсаар байна. Харин энэ бүх хулгайн замыг сэдэгчид алдаагаа засч сайжруулахын оронд харин ч “тамхичин хүний хоолойг хэрчинэ” гээд заналхийлж байна.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийн туслахуудаа Улаанбаатарын томоохон шөнийн клубүүдээр хэсүүлж тамхины тусгай өрөө байгуулсан газруудыг баахан дарамталжээ. Ингээд 12 газарт нийт 18 сая төгрөгийн торгууль тавьснаа бахархалтайгаар мэдэгдсэн. Харин тамхийг дотроо татуулдаггүй үүдэндээ хүмүүсээ гаргаад, шүлс татсан тамхиныхаа ишээр хогон овоо босгодог газрууд торгуулаагүй. Тамхины хяналтын тухай хуулинд тамхигүй бүс гэж “тамхийг харах, үнэрлэх, мэдрэх боломжгүй” газрыг хэлнэ гэж заасан байдаг. Нэгэнт хуулиараа тамхи худалдаалах, татуулах нь хоритой болсон газрууд тамхи татдаг үйлчлүүлэгчдээ хүндэтгэж олон улсын стандартад нийцсэн үлээх, сорох систем бүхий тусгаарлагдсан өрөө байгуулсан байна. Тамхичин хүн, хүн мөн учраас үйлчлүүлэгчдийнх нь дийлэнхи олонхи тамхи татдаг дээрх газрууд үйлчилгээний орчноос тусгаарлагдсан тамхины өрөө байгуулах нь зүйн хэрэг. Хориглоогүй бол зөвшөөрөгддөг ардчиллын зарчим байдаг ч энэ бүхэн мань авхайд огт падлийгүй бололтой. Тэднийг хуулиар далайлган торгож “дахин ийм зөрчил гаргавал хаана” гэж сүрдүүлснээр тамхины тусгаарлагдсан өрөө байгуулсан газрууд тэндээ хүмүүсийг тамхи татуулахаа больжээ. Ингэснээр тусгаарласан тамхины өрөөтэй газарт тамхи татдаг байсан хүмүүс үүдэндээ гарч даарч бээрэн, шүлс нусаа нийж, тамхины ишээ талаар нэг шидэх болсон байна. Харин тамхины хяналтын тухай хуулинд нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн биш л бол гадаа үүдэнд тамхи татах нь чөлөөтэй тул тэднийг торгох, арга хэмжээ авах ямар ч үндэслэл байхгүй ажээ. Ийнхүү Л.Эрдэнэчимэг гишүүний ачаар өнгөрч долоо хоногоос эхлэн олон үйлчилгээний газруудын үүд тамхины иш, шүлс цэрэнд булагдах болсон байна.

Сэтгэгдэл (113)