МАН-ын 27-р Их хурлын дараа тус намын удирдлагууд орон даяар намын хорооны хурлаа зохион байгуулж эхэллээ.
Хамгийн эхэнд Булган аймгийн намын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж шинэ даргаа тодрууллаа. Булган аймгийн МАН-ын даргаар ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ томилогдсон байна. Тэрбээр өмнө нь нам дотроо жигүүр, фракц байгуулж байсан идэвхитэй гишүүдийн нэг юм. Мөн ирэх 2016 оны сонгуульд Булган аймгаас УИХ-д нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа аж. Ийнхүү бусад аймгуудын намын хороо ч шинэ дарга нараа томилохоор энэ долоо хоногт хуралдаж эхлэх нь.

Сэтгэгдэл (1)