Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат БНСУ-ын Сөүл хотод томилолтоор ажилласан. БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдаж буй байгаа Ази, Номхон далайн орнуудын нутгийн захиргааны байгууллагын холбоо буюу “Ситинет”-ийн 7-р чуулганд 2013 оны 11 сарын 03-наас 7-ны өдрүүдэд оролцсон юм. Төлөөлөгчийн холбогдох зардал болох 2 955 297 төгрөгийг Нийслэлийн ЗДТГ-ын надаад арга хэмжээний зардлаас гаргажээ. Энэхүү зардлын тайланг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)