Өнөөдөр БШУЯ-наас нэгдүгээр ангийн сурагчийн дүрэмт хувцсыг эцэг эхчүүд хаанаас хэрхэн худалдан авах тухай дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Борлуулалт маргааш буюу энэ сарын 29-31-нийг дуустал гурван өдөр үргэлжлэнэ. Хамгийн гол нь нэг цэгт гурван сургуулийн эцэг эхчүүд тогтоосон өдөр болон цагийн хувиарын дагуу очиж хүүхдийнхээ дүрэмт хувцсыг авах юм. Нийслэлийн хэмжээнд нийт 16 цэгт сурагчын дүрэмт хувцсыг худалдаалах бөгөөд эдгээр цэгүүд нь өглөөний 8.00-21.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх аж.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ дүрэмт хувцсыг авахаар ирэхдээ яг тааруулж авах үүднээс хүүхэдтэйгээ хамт ирэх хэрэгтэй юм. Мөн төлбөр мөнгөө авч ирэхээс гадна хүүхдийнхээ регистрийн дугаарыг мэдэж ирэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байлаа.
Түүнчлэн эцэг эхчүүд дүрэмт хувцсаа сонгон авахдаа маягт бөглөх бөгөөд энэ маягтаар зөвхөн худалдан авах дүрэмт хувцсаа сонгоод зогсохгүй төлбөр тооцоогоо хийх гэнэ.
Сурагчын дүрэмт хувцасны төлбөр тооцоог хүлээн авах ажлыг “Хаан” банк гүйцэтгэж байгаа бөгөөд заагдсан 16 цэгт тус банкны теллерүүд ажиллах юм. Иргэд бэлэн болон картаар төлбөрөө хийхийн сацуу зөвхөн дээрх 16 цэг гэлтгүй "Хаан" банкны бүх салбараар худалдан авсан дүрэм хувцасныхаа үнийг төлж болох нээ.

Сэтгэгдэл (1)