Хотын төвийн сүнстэй байшин гэж нэрлэгдэж ирсэн "Хангай" зочид буудал удахгүй ашиглалтад орох болсон тухай мэдээллийг барилгын эзэн гэгдэх "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан дуулгалаа.
Цагтаа Монголын хамгийн тансаг зочид буудлуудын нэг гэгдэж, төрийн томчууд үйлчлүүлдэг байсан “Хангай” зочид буудлыг 1980 онд барьж 90-ээд оны эхээр “Од” компанийн захирал О.Шийтэр түрээсэлж байгаад эргүүлэн төрд буцааж өгсөн гэдэг. Тухайн үед нийслэлийн удирдлагууд дуудлага худалдаагаар уг зочид буудлыг 600 сая төгрөгөөр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханд зарсан гэх яриа ч бий. Тухайн үедээ л их мөнгө гэгдэж байсан 600 сая төгрөгөөр үнэлэн өгсөн гэдэг боловч яг мөнгө төлсөн гэсэн баримт байдаггүй байна.
Харин одоо тус барилга нь тэр чигтээ балгас болж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх болсоор удаж байгаа. Золбин нохой, гудамжныхны цуглаж, задгай бие засах газар болгос уг барилгаа өмөөрч “Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан “Миний хөрөнгө үрэгдэнэ үү, өнгө зүсээ алдана уу хэнд ч хамаагүй. Балгас болсон ч яадаг юм” хэмээн гэдийж бусдад зарж, түрээслэхээр татгалзаж ирсэн.
Сууриасаа хазайлт өгч, арматур нь цуурсан гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлттэйгээр хаагдсан уг барилгыг ашиглахгүй удсан шалтгаан нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйнх гэж байсан билээ.
Харин одоо Б.Жаргалсайхан балгас болсон барилгынхаа үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан болохоор засвар хийж үйл ажиллагааг нь эхлүүлэх боломжтой болжээ.
Уг нь саяхан л Засгийн газар болон хотын шинэ дарга Э.Бат-Үүл уг барилгыг нураана, хэрэв 600 саяыг төлсөн нь нотлогдохгүй бол хувьчлалыг буцаах хүртэл арга хэмжээ авч магадгүй хэмээн ярьж байсан. Гэтэл маш хурдан асуудал шийдэгдэж барилгын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг Б.Жаргалсайханд өгсөн нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна.
УИХ-ын гишүүнээр сонгогдож парламентад хэд хэдэн удаа сууж байсан "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан нэгэн цагт МАН-ынхнаас салдаггүй ам ангайвал АН-ынханыг муулж явдаг байсан нэгэн гэдгийг хүн бүр мэднэ. Нам нь сонгуульд амжилт олдоггүй ч тэрээр ямар ч засгийн үед хөрвөж чаддаг авъяастай нэгэн билээ.
Хамгийн сонин нь тэрээр өнгөрсөн жилээс АН-ынханыг дагаж гүйн тэдний талд дуугардаг болоод байгаа. Тухайлбал өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигчийг магтаж “Зөв хүнийг дэмжиж чадахгүй болно хохь чинь. Би бол зөв хүнээ дэмжиж байгаа” гэх зүйлийг хэвлэлээр яриад явсан. Тэгвэл Б.Жаргалсайханы АН-ынханыг магтан дагаж гүйж эхэлсэн нь цаанаа учиртай байж. Ямартай ч тэрээр эрх баригч намынханыг дагаж гүйснийхээ хүчинд балгас болсон зочид буудлынхаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг авч чадлаа.
Харин одоо тэрээр "Хангай" зочид буудлын барилгад хөрөнгө оруулах хүмүүстэй ажиллаж эхэлсэн байна. Уг барилгад хамгийн эхэнд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчид нь солонгосчууд байна гэдгийг эх сурвалж хэллээ.
Удахгүй засвар хийгдэж ашиглалтад орох уг барилга дотор ямар үйл ажиллагаа эрхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч хуучин шигээ зочид буудлын зориулалтаар ашиглах магадлал өндөр байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (16)