МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчилах үеэр тусгай албаны ажилтнуудын өмнөөс салаавч гаргаж дуулиан тарьсан УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг хууль зөрчсөн хэмээн нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн. Мөн түүнийг тэнсэн харгалзах хугацаандаа ямар нэгэн байдлаар хилээр нэвтрэхийг хориглоод байсан юм. Тэгвэл Ц.Шинэбаярын тэнсэн харгалзах ял гурван хоногийн өмнө дуусч хилээр нэвтрэх эрхтэй болжээ.
Ц.Шинэбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой байсныхаа төлөө, намын нэр авах гэж тэмцсэний төлөө, Оюутолгойн гэрээг эсэргүүцсэний төлөө, гадаад өрийн талаар мэдэгдэл хийснийхээ төлөө, гараа шилэндээ авч газар хэвтээгүйнх нь төлөө өгч байгаа шийтгэл юм” хэмээн ярьсан. Зарим эх сурвалж түүнийг хоолой нь өвдчихсөн учраас салаавч гарган үйлдлээрээ эсэргүүцлээ илэрхийлсэн ч гэж ярьдаг.
Тэрбээр тухайн үед тусгай албаныханд шүдээ хуга цохиулж, хоолойгоо боолгосоноос болж одоо болтол эдгэхгүй байгаагаа тайлбарласан байдаг. Тэрээр хоолойгоо Монголд эмчлүүлэхгүй боломжгүй гадагшаа явж эмчлүүлнэ гэж байсан ч түүнийг хилээр гарахыг хориглоод байсан. Харин экс гишүүн ингэж нэг гадны оронд очин хоолойгоо эмчлүүлэх боломжтой болжээ. Тодруулбал Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхчулуунд өнгөрсөн баасан гаригт нэгэн албан бичиг илгээжээ. Уг албан бичигт “Цэнд овогтой Шинэбаярыг Монгол улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтаас хасалт хийж, хоригийг цуцална уу” гэсэн байна.
Харин тэрбээр ийнхүү салаавч гаргасныхаа төлөө эмчилгээнд явж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байхад бүр Төрийн ордонд УИХ-ын гишүүн рүү салаавч гаргасан Г.Баярсайхан ямар ч шийтгэлгүй байгаад битүүхэндээ гомдолтой байгаа гэнэ. Өөртэй нь адилхан үйлдэл хийсэн Г.Баярсайханыг хэрхэн шийтгэх бол гэж харж байсан ч тийм зүйл болсонгүй. Харин Н.Энхбаярыг өмөөрч салаавч гаргасан балаг нь одоо л дуусч эмчилгээнд явах эрхтэй болжээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)