Энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нутаг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгад бетон зуурмаг шахаж байсан машины кран унаж 10 настай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг гарснаас хойш Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд хариуцлага тооцож огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-д хүргүүлсэн. Харин Э.Бат-Үүл даргын тавьсан хүсэлтийг Баянгол дүүргийн ИТХ хэлэлцээд энэ хэрэгт Засаг дарга Л.Амгаланг буруугүй гэж үзэн огцруулах саналыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, Л.Амгаланг бүрэн эрхийнхээ хугацааг дуустал огцруулах шаардлагагүй гэж үзжээ.
Б.Золбоо