УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёрын хэн нь зөв бэ гэж хүмүүс маргаж байна. Хаана ч явсан энэ хоёрын зодооны тухай яриа ам дамжин яригдана. Зарим нь Монголын түүхэнд ийм юм болж байгаагүй гэж дэгсдүүлнэ. Нөгөөдүүл нь байх л үзэгдэл гэж тоохгүй янзтай. Тэгсэн мөртлөө яриастай. Энэ байдлаас ямар ч байсан “ярих юмтай” болсон бололтой.
Зодооны дараа УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх “Г.Баярсайхан танай намынхныг шоронд хийнэ. Чи ганцад суух ёстой энд юу яриад байгаа юм” гэсэн утгатай үг хэлж салаавч өгөхөөр нь би гарч учраа олъё гэж дуудаад ганц шанаа өглөө гэсэн утгатай юм ярьсан. Харин Г.Баярсайхан гишүүн “Би У.Хүрэлсүхэд салаавч өгөөгүй, бас тэгж хэлээгүй” гэсэн. Ямар дэргэд нь байж салаавчийг нь харж, яриаг нь сонссон биш, хэн нь үнэн худлаа яриад байгааг ялгахад хэцүү тул олон нийтийг талцуулж орхив.
Тэгвэл өчигдөр У.Хүрэлсүх гишүүн өөрийн фэйсбүүк хуудаснаа Г.Баярсайхан гишүүний салаавч өгч байгаа зургийг олоод тавьчихаж. Тэр салаавч өгч байсан зургийг зорин байж олсон бололтой. Эсвэл сайн санаат нэгэн Г.Баярсайхныг худлаа яриад байгааг “нотлох” гэж өгсөн ч байж мэдэх юм. Уг зургийн доор УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх “Тайлбаргүй...Та бүхнээсээ уучлал гуйж байна. Доромжлолыг тэвчсэнгүй.Тэвчээрт бас хязгаар бий” хэмээн тайлбар хийхээ мартсангүй. Ийнхүү Г.Баярсайхан гишүүний салаавч өгөөгүй гэдэг нь худлаа болж, гэрэд зургаараа батлагдав.
Ард түмний сонгосон хоёр дахь гишүүн салаавч өгсөн нь зургаар нотлогдсон тул бас л багагүй яриа болох биз. Өмнө Ш.Сайхансамбуу гишүүн хоёр гараараа ард түмэнд салаавч өгсөн. Түүнгээ “ард түмэнд биш, Б.Бат-Эрдэнэ аваргад өгсөн юм. Тоглож байсан” гэсэн ч ард түмэн түүнийг бүдүүлэг гэж ихэд шүүмжилсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Баярсайханы У.Хүрэлсүхэд өгсөн салаавч зургаар баталгаажин хэвлэлээр гарч бас л “бүдүүлэг”-ийнх нь гэрч боллоо.
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд хоёр атманыхаа зодооныг булзааруулах гэж ихэд хичээж байгаа. Гэвч эмэгтэй гишүүд нь У.Хүрэлсүхийг буруутгахгүй байгаа бололтой. Тэд эр хүнд байдаг л асуудал гэж хандаж байгаа аж. Тухайлбал УИХ-ын гишүүн МАН, АН-ын алиных нь ч биш “Шударга ёс” эвслийн Г.Уянга “Яаааг элдэв санаагүй юу бодогдсоноо чин үнэнээр нь хэлэх үү? Процессыг эхнээс нь аваад дуустал харсан хүний хувьд? Хүрэлсүх дажгүй ээ”, “Хүрэлсүхдэх бол байх л асуудал, харин Баярсайхандах л жаахан эвгүй байж магадгүй шүү” хэмээн бичиж үлдээжээ. Эндээс ажиглавал УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийгээ өмөөрөх аястай. Г.Уянгын хувьд Г.Баярсайхантай нэг дүүргээс сонгогдсон. Түүнийг ямар зан ааштай хүн бэ гэдгийг мэдэх учраас таагүй ханддаг ч байж мэднэ.
Ийнхүү УИХ-ын гишүүдийн зодоон ард иргэдийн төдийгүй гишүүдийн өөрсдийнх нь амны зугаа болсоор байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (5)