Хэн нэгэн УИХ-ын гишүүнээс илүү хүмүүсийн итгэлийг хүлээдэг, аль нэг дуучнаас олон зурагтын дэлгэцээр үзэгддэг Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамцын тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна. Түүнийг хувь хүн гэдэг утгаар нь биш “ламтан” гэж олон нийт сүсэглэдэг ч тэрбээр бөхд хайртай, дуунд дуртай, хоол голдоггүй энгийн нэг монгол хүн. Монголын анхны Үндсэн хуулийг батлалцсан, улс төрчидтэй ойр байдгийнх нь хувьд хааяа хааяа түүнийг улс төртэй холбож “чимхэх” нь бий. Энэ бүрд тэрбээр сүр бадруулан тайлбар өгөөд байлгүй хамба ламын ажлаа хийсээр яваа билээ.
1. Хамба лам Д.Чойжамц нь өдгөө 61 насыг зооглож буй бөгөөд Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1951 онд төржээ. Тэрбээр наймдугаар ангиа нийслэлийн 22 дугаар дунд сургууль, ес болон аравдугаар ангиа нийслэлийн 28-р дунд сургуульд сурч, төгссөн.
2. Эхээсээ хоёулаа бөгөөд наян насны сүүдэр зооглож буй ижийтэйгээ хамт амьдардаг.
3. Чойжамц гэдэг нь “номын далай” гэсэн утгатай үг аж. Нутгийн нэгэн чадалтай, сайн лам түүнд энэ нэрийг нь хайрлажээ.
4. Гучин жилийн тэртээ буюу 1976 онд Шашны дээд сургуулийг төгсөөд Гандантэгчэнлин хийдэд голч ламаар долоон жил хурж байгаад 1983 онд Энэтхэгийн Дармасалад гүн ухааны дээд сургуульд гурван жил суралцсан байна. Тэрбээр Бурхан шашны төв хийдийн хамбын хувьд түвд хэлэнд гаргууд.
5. Монголчуудын ойроос ч болов харахыг хүсдэг XIV Далай ламын шавь. Тэрбээр Далай ламын шавь гэдгээрээ бардаад байдаггүй. Тиймээс “Энэ тухайд онцгой, гойд зүйл байхгүй л дээ. Далай багшаасаа номлол, айлдвар олон авч байсан” гэжээ.
6. 1986-1990 онуудад Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, 1990-1992 онуудад Да лам, 1993 оноос өнөөг хүртэл Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар ажиллаж байна.
7. Хамба лам Д.Чойжамц нь АБЭТБХ-ын ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн, Хүүхдийн төлөө үндэсний төвийн гишүүн юм.
8. Түүний бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон", 2007 онд Монгол улсын "Соёлын гавъяат зүтгэлтэн" цолоор шагнажээ.
9. Хамба Д.Чойжамц Буддын шашинтны олон улсын дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгч гишүүн юм.
10. Багын дурсамж: “Би багадаа алиа хошин зантай хүүхэд байлаа. Самбарынхаа урд гараад зогсоход бүгд чимээгүй болно. Дараа нь намайг юм ярьж эхлэхээр инээж баясцгаадаг байсан. Сургуулийн дурсамж гэвэл олон байна. Ангиараа хамтарч концерт тоглоно, дуулна, би бас хөгжим тоглодог байсан”.
11. Тэрбээр хүүхэд байхдаа бөх болохыг хүсдэг байжээ. Үеийнхэн дундаа том биетэйд тооцогддог, 70 гаруй кг жинтэй байсан аж. Тиймээс багш нар нь тэмцээн уралдаан болоход дандаа хүнд жинд оруулдаг байсан тухай дурсан ярьжээ. Өөрөө барилдах дуртай байсан ч олон хүний өмнө гарахаас цэрвэж, бөх болоогүй гэнэ.
12. Хамба ламын хайртай бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. “Б.Бат-Эрдэнэ аваргыг хүндэлж явдаг. Яриа хөөрөө сайтай, ёс төртэй, буян нүглийг ялгаж чаддаг жудагтай шударга хүн шиг санагддаг. “Тэр хvний сэтгэлд улс орны ирээдvй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бvгд багтаж явдаг” гэж хэлсэн удаатай. Үүнийг нь УИХ-ын гишүүн болсон эрхэм сонгуулийн сурталчилгаандаа ашигласаар яваа юм.
13. Д.Чойжамц хамба Гандантэгчинлэн хийдийн шугамаар дэлхийн олон оронд айлчилжээ. Ялангуяа буддын шашинтай орон түлхүү байдаг Азийн ихэнхи оронд очиж, нүд тайлсан байна. Д.Чойжамц Далай багшаас эхлээд Ромын Пап, Энэтхэгийн улс төрч Соня Гандитай уулзахад таатай байснаа ярих дуртай.
14. Тэрбээр эхнэргүй. Харин нэг хэсэг шар хэвлэлүүд яруу найрагч Ц.Хуланг түүнтэй холбон муухай цуу яриа дэгдээж байв. Д.Чойжамц хамба ганц эмэгтэйтэй хамт байдаг. Тэр нь ижий нь гэдгийг дээр дурдсан билээ.
15. Хамбатан бол төрийн өндөрлөгүүдтэй ойр дотно байдаг хүн. Цагаан сарын үеэр ерөнхийлөгчтэй золгох хүмүүсийн тэргүүн эгнээнд багтдаг нэгэн юм. Хааяа хааяа тахилга, буяны ажилд төрийн өндөрлөгүүдтэй хамт явж харагддаг.
16. Өнгөрсөн намар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онгийн хийдийг үүсгэн байгуулагч Брагри ёнзэн Дамцагдоржийн дөрөвдүгээр дүрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүү есөн настай хүү Ү.Мөнхсүх тодорсон юм. Түүнийг Д.Чойжамц лам Энэтхэгийн Сэрэ хийдэд залж, гурав хоног аялж хүргэж өгсөн. Есөн настай гэгээнтэн тус хийдэд 16 жилийн турш бурхан шашны ном эрдэм, дэг жаягт суралцахаар болсон юм. Сонирхолтой нь энэ аялад Д.Чойжамц хамбатай цуг “Ажнай группын захирал Д.Бат-Эрдэнэ, “Энержи ресурс” группийн дэд захирлууд явсан.
17. Тэрбээр Оюутолгойн нөөц ихтэй томоохон ордын нэг болох Херуга ордын нэрийг хайрласан. Энэ нь санскрит хэлээр “дээд амгалан” гэсэн үг аж. Д.Чойжамц хамба хэд хэдэн удаа Оюутолгойн орд дээр очиж ном уншин, бүтээн байгуулалттай нь танилцжээ.
18. Сүүлд түүнийг Оюутолгойд очоод ном айлдсаны дараа хоёр могой гарч иржээ. Үүнийг нь “Лус баярлахаар могой гарч ирдэг” гэж ихэд билэгшээсэн байна.
19. Түүнийг муухан улс төрчөөс илүү уран илтгэгч гэдгийг уулзсан бүхэн хэлдэг юм. Д.Чойжамц хамба лам монгол хүн, эх орон, уламжлалт ёс гээд өргөн сэдвээр оюутнуудад лекц уншдаг.
20. Саяхан тэрбээр БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар нартай хамт гөрөөсний цус ууж, амьтны халуун амь таслахгүй байхыг уриалсан билээ.
21. Д.Чойжамц хамбыг Монголын бурхан шашны тэргүүн гэж ярих хүмүүс бий. Харин тэрбээр энэ ойлголтыг засаж “
Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн.Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч “Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан. Гандан хийдийн Пил, Гомбожав, Гаадан, Данигай, Дагвадорж гуай гээд үе үеийн хамба нар хамбынхаа л ажлыг хийж байсан. Хамбын ажил хийнэ гэдэг дээшээ Богдын ширээнд сууж Богдын тамгыг барина гэсэн үг биш шүү дээ” гэж тайлбарлажээ.
22. Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн тэрбээр IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөхөд гол үүрэг гүйцэтгэж, дэмжиж байсан хүн. Харин үүнийг “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж хууль бус гэж үзэн захиргааны шүүхэд гомдол гаргасан. З.Санждорж хамба “IX Богд Жавзундамба хутагтыг залах ёслолыг Д.Чойжамц хамба ганцаараа дур мэдэн шийдсэн. Уг нь чуулганаа хуралдуулж байж шийдэх ёстой. Тэгээд ч Түвдэд төрсөн хүнээр Монголын бурхан шашныг толгойлуулна гэдэг үндэсний эрх ашигт ч нөлөөлж магадгүй. Энэ нь төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчиж буй үйлдэл юм. Гэтэл тэргүүн хамба болохоор хүчээр залах гээд байдаг нь ёс зүйд ч нийцэхгүй. Үүнийгээ ч маш ихээр нууцалж байгаа” гэж байв.
23. Хамгийн сүүлд Гандан хийдийн хамбыг хэл аманд хутгасан асуудал нь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг байв. Япончуудын өгсөн телевизийн студи /TV9 телевиз/-ийг Н.Энхбаяр хувьдаа авахад нь оролцсон гэж хардаж байсан юм. Тиймээс түүнийг АТГ-аас дуудан мэдлэг авсан. Хамба лам Чойжамц ч дуудсан ёсоор очиж “Телевизийн студи Гандантэгчинлэн хийдэд ямар ч хамаагүй” хэмээн мэдүүлсэн байна.
24. Д.Чойжамц хамба хэд хэдэн телевизийн рекламд оролцсон. Хамгийн сонирхолтой нь тэрбээр нутгийн, нэг сумын дуучин А.Хосбаярын анхны цомгийн эхний дуу болох “Тэргүүн хамбын нутаг”-ын клипэнд ээжийнхээ хамт тоглосон юм.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (13)