₮Өчигдөр орой 22.00 цагийн үед Н.Энхбаярын гэрээс “Буян”-гийн Жагаа гарч ирсэн. Түүнээс хэвлэлийнхэн тайлбар авахыг хүссэн ч тэрээр учиргүй уурлаж, хэвлэлийнх рүү дайрч байсан юм.

Өчигдөр орой 22.00 цагийн үед Н.Энхбаярын гэрээс “Буян”-гийн Жагаа гарч ирсэн. Түүнээс хэвлэлийнхэн тайлбар авахыг хүссэн ч тэрээр учиргүй уурлаж, хэвлэлийнх рүү дайрч байсан юм. Харин тэрээр болон түүний хамсаатнууд өчигдөр оройноос эхлэн “Монголын мэдээ” сониныхныг шөнөжин дарамталсан байна. Өнөө өглөө ч гэсэн “Буян”-гийн Жагаагийн хүмүүс тус сонины редакциар эргэлдэж, учир битүүлгээр харуул, манаа тавиад байгаа юм аж. Иймд яагаад ингэж дарамтлах болсон талаар “Монголын мэдээ” сониныхон тун удахгүй редакци дээрээ мэдээлэл хийх гэж байна. “Монголын мэдээ” сонины редакци нь Хэвлэлийн хүрээлэнгийн 2 давхарт 212 тоотод байдаг юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)