Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.