УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бүлгийн хуралдаан дээр төрийн албаны үйл ажиллагааны талаар мэдээллийг сонссон. Монгол Улсад төрийн албатай холбоотой гомдол, шүүмж асар их гардаг. Төрийн албанд өнөөдөр 230 мянган хүн ажиллаж байна. Төрийн алба сүүлийн 10 жилийн хугацаанд улам данхайсан. Төрийн албатай холбоотой хэлж ярих олон зүйл байгаа учир бүлгийн гишүүд мэдээлэл сонслоо" гэв.
Сэтгэгдэл (1)