НЭМҮТ-өөс дараах зөвлөмжийг гаргажээ. Ахуйн хийн найрлагад бутан, пропан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон хортой химийн бодис агуулагддаг аж.
- Муудсан өндөгний үнэр
- Исгэрсэн чимээ
- Гэрийн ургамал үхэх
- Газны төлбөр их гарах
- Тогтсон усанд бөмбөлөг үүсэж байвал газ алдаж байж болзошгүй.
Тиймээс ахуйн газны эрсдэлээс сэргийлэхийн тулд иргэд та бүхэн дараах зөвлөмжийг дагахыг санууллаа.