Намрын адаг сарын шинийн 7- нд буюу аравдугаар сарын 10-нд “Майдар эргэх ёслол” болно.
Майдар гэдэг нь эртний Энэтхэгийн санскрит хэлний “мадри” буюу асрах, хайрлан энэрэх гэсэн үг агаад утгын хувьд асрах хайрлах сэтгэл буюу зөвхөн өөртөө хайртай байх бус өөрөөсөө илүүтэй бусдыг асран халамжилж, зовж зүдэрсэн хүнд туслах улмаар эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах өндөр их хариуцлагын нэр аж.
Их майдар бурхан гэдэг нь бусдыг хайрлан энэрэх үлэмж зорилго, сэтгэл өвөрлөсөн дээд төрөлхтөн буюу ялгуусан бурхад, их бодисадва нарын нэг ажээ.