МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид олимпын наадамдаа шигшээ багаа байгуулаад, тамирчид дасгалжуулагчид маань бэлтгэл сургуулилтаа хийж байна. Өнөөдрийн байдлаар спортын 10 эрх авсан. Одоогоор эрх авах, оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилсээр байна. 10-12 спортын төрөлд 45-аас доошгүй эрх авах зорилготой ажиллаж байгаа. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар олимпын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
Биеийн тамир, спортын улсын хороо, Олимпын хороотой хамтран төлөвлөгөө гарган эрчимтэй ажиллаж байна. Хувцасны асуудал маш хүндрэлтэй байсан. 10 мянга гаруй иргэн, 300 гаруй тамирчний саналыг аваад Япон компаны брендийн хувцасыг захиалахаар нөгөөдөр манай ажлын хэсгийн төлөөлөл явна.
11 спортын холбоод урьдчилан бэлтгэлээ хийе гэх саналыг гаргасан. Энэ дагуу Парис юм уу, ойролцоох хотуудад бэлтгэл сургуулилтаа хийх чиглэлээр ойрын үед явах гэж байна.
Нээлт хаалтад оролцох ёслолын хувцасыг хийлгэхээр үндэсний брэнд Michel&Amazonka-тай гэрээ хийн ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)