Хятад, Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Монгол үндэстний хувцас, гоёлын шоу энэ сарын 06-ний өдрийн 16.30 цагт “Новотел” зочид буудалд зохион байгуулагдлаа.
Тус шоунд Монгол болон Өвөр монголын загвар өмсөгчид Монгол үндэстний уламжлал шингэсэн дээл, хантааз, цамц, даашинз зэргийг танилцуулсан юм.
Тус загварын шоуг зохион байгуулснаар хоёр орны хувцас, загварын салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.
Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид ч ам сайтай байсан юм.
Л.Сайнбаяр