Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газраас 2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Улаанбаатар хот 600 мянган хүн амьдрах 84 мянган автомашин зорчих ерөнхий 3-р төлөвлөгөөг 1976 онд баталсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэгдсэн боловч дандаа зөрчилдөж ирсэн.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Энэ хүрээнд дэд бүтцийн дулаан хангамж, ариутгал татуурга, ус хангамжийг найдвартай түвшинд болгохоос гадна авто замын хоёр түвшний бүтээн байгуулалт, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах томоохон зорилт дэвшүүлж байгаа. Өнөөдөр орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан дээр миний бие дунд, богино хугацааны төлөвлөгөөг танилцуулж батлуулах зорилттой байна.
Таван сайдын хамтарсан тушаалаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувииг нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулна.
Ирэх жил 20 мянган айлыг хийн зуухны хэрэглээнд нэвтрүүлж, түлшийг өөрчилж, давхар шаталтат зуухыг айлуудад тараахаар төлөвлөж байна. Нийтийн тээврийн автобусыг хийн болон цахилгаан хөдөлгүүр рүү шилжүүлэхээр төлөвлөж байна. Жил бүр 170 уурын зуухны 30 хувийг дулааны станцруу шилжүүлэх төлөвлөгөөг танилцуулна. Эдгээрийг татварын хөнгөлөлтийн хүрээнд шийднэ" гэлээ.
Сэтгэгдэл (1)