БНХАУ-ын даргаар хязгааргүй удаа дахин сонгогдох боломжтой болсон Ши Жиньпиний хэлсэн үгс, онцлох эшлэлүүдээс уншигчиддаа хүргэж байна. Мөн Монголд 2014 онд айлчлах үедээ УИХ-ын чуулганы индрээс хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг түүн авч, тусад нь багцаллаа.
Монголд айлчлахдаа хэлсэн үгнээс онцлох эшлэлүүд:
“Д.Нацагдоржийн шүлэгт “...Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэж бичсэн байдаг...”
“Хятад, Монгол хоёр улсын хооронд 65 жилийн өмнө анх дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг. Танай улсаас шинэ Хятад улсад үзүүлсэн дэмжлэгийг бид мартах ёсгүй”
“Хятад улс дэлхийн улс орнууд өөр өөрсдийн хөгжих замыг сонгох эрхийг хүндэтгэж ирсэн”
“Бид өөрсдийн үзэл бодлыг бусдад тулган хүлээлгэхгүй. Аливаа хүн өөрийн үзэл бодлыг хятадын ард түмэнд тулган хүлээлгэхийг бид бас зөвшөөрөхгүй. Бид олон улсын маргааныг энх тайвнаар шийдэхийн төлөө байна”.
“Хятад улс аливаа жанжлах бодлого, хүчирхийлэгч улс төрийг эсэргүүцэж, хэзээ ч жанжлах бодлого явуулахгүй, ХЭЗЭЭ Ч ТЭЛЭХ БОДЛОГО ЯВУУЛАХГҮЙ”
“Бид хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг”.
“Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно”
“Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаанч бай бид Та бүхнийг урьж байна”
Сэтгэгдэл (7)