
Эрчим хүчний төслүүд цаасан дээр бичигдэж, орон нутагт хэрэгжин иргэдэд үр дүнгээ өгөх хүртэл багагүй цаг хугацаа шаарддаг.
Баруун аймгуудын эрчим хүчний эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхээр 10 гаруй жилийн өмнө эхэлсэн төсөл дуусах шатандаа орж байна.
Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангуудаас \Climate Investment Funds\ хэрэгжүүлдэг Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүч нэмэгдүүлэх хөтөлбөрт Монгол улс хамрагдах санаачилгыг 2014 онд тухайн үеийн Эрчим хүчний яамнаас П.Товуудорж нарын албаны төлөөлөл гаргаж байсан бол 10 гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн төслүүд ашиглалтад орж алслагдсан аймаг сумдын иргэд сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан дулаанаа шийдэж байна.

Төслийн үр дүнд:
-Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны станц
- Завхан аймгийн Улиастай суманд 5 МВт-ын нарны станц
-Говь-Алтай аймгийн Алтай суманд 10МВт-ын нарны станц
-Хөвсгөл аймгийн Мөрөнд 10МВт-ын нарны станц ашиглалтад оржээ. Түүнчлэн, Хархорин суманд газрын гүний дулааны насосоор халаалт хийх төсөл, Мянгад суманд 19,8 МВт станц барих төсөл батлагдан хэрэгжиж байна.

Хөтөлбөрийг Монголд авчирсан Монгол улсын зөвлөх инженер П.Товуудорж хамтран ажилласан М.Ангараг, Д.Дэлгэрцогт, О.Бавуудорж, М.Түмэнжаргал, Я.Пүрэвжав нарын төслийн нэгжийн ажилтнууд станцыг барьж байгуулсан хүмүүсийн ажлын үр дүнд эрчим хүчний төслүүд бага багаар ч атугай урагшилж үр шимээ өгсөөр байна.



















































