Японы “Суруга Монгол” корпорацийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэйг хар тамхины хэргээр саатуулан шалгаж байгаа. Тэрээр энэ корпорацийн Монгол дахь зургаан захирлын нэг юм. Тус корпорацийг якуза нартай хамтран ажилладаг, хууль бус үйл ажиллагаагаа тэднээр хийлгэдэг байсан гээд олон баримт бий. Мөн Монгол дахь захирал Цүнэяки Хара хар тамхины хэргээр хэрхэн саатуулагдсан талаар эргэн мэдээлэх болно.

Тус корпорацийн дампуурлын талаар сануулахад, 2008 оны нэгдүгээр сард Япон улсад япон эмэгтэй Томоко Акиямаг түрээсэлж байсан газраасаа нүүхийг хүсчээ. Зоогийн газар ажиллуулдаг Томоко Акияма сайн байршил болон үйлчлүүлэгч олонтой байсан учраас нүүгээгүй аж. Гэтэл хэд хэдэн якуза нар эмэгтэйн зоогийн газарт ирж үйлчлүүлэгчийг үргээх болсон байна. Тэд хүмүүс рүү муухай харж, айлгаж, дуртай үедээ архи захиалж байв.

Энэ мэтийн дарамтаас болоод Томокогийн үйлчлүүлэгчид ирэхээ больж, бизнес нь дампуурсан байна.
Японд зөвхөн хуульчид л иргэд, албан байгууллагыг албадан нүүлгэх эрхтэй байдаг аж. Тиймээс эмэгтэйн бизнесийг дампуурахад хүргэсэн якуза нарыг баривчилж шалгаснаар тэднийг “Суруга” корпораци хөлсөлсөн болохыг тогтоосон байна. Уг хэргийг Токиогийн цагдаагийн газар олон нийтэд илчилснээр “Суруга” корпорациас банкууд хөрөнгө оруулалтаа татаж, компанийг үнэт цаасны компанийн жагсаалтаас хасагдан дампуурсан байдаг юм.
Мафийн бүлэглэл бүхий якуза нартай холбоотой байсан тэдний хууль бус үйлдэл үүгээр ч дуусахгүй. Тэд өмнө нь бас Токиод шинэ барилга худалдаж авахдаа өмгөөлөгч хөлсөлж байжээ. Гэтэл тус өмгөөлөгч болох Х.Асажи нь ємгєєлєгчийн эрхгvй хирнээ тухайн барилгын худалдаан дээр ємгєєлєгчийн vvрэг гvйцэтгэж vнийг хэт бууруулж, худалдаж авсан хэргээр Японы цагдаагийн газарт баривчлагдсан байна. Асажи нь энэхvv хугацаанд Сvрvга компаниас 400 сая еэн буюу 40 тэрбум тєгрєгтэй тэнцэх шагнал авсан аж. Асажи нь якуза групп болох Яамагvчи Кvмитэй холбоотой гэсэн сэжиг бvхий этгээд боловч “Сvрvга” корпораци vvнийг vл ойшоон удаа дараалан Асажиг vнийн найман дээр ашиглаж байжээ.
Тэгэхээр тус корпораци якуза нартай хамтран ажиллаж тэднээр үүргээ гүйцэтгүүлдэг байсан нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа юм.
Түүнчлэн “Суруга” корпорацийн томоохон захирлууд монгол охидоор наадан зугаацдаг, Японоос ирэхдээ тусгай онгоцоор монголд авчирдаг гэх мэдээлэл ч бий.

Учир нь түүнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 192-т зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн зүйл ангиар буруутган сэжигтнээр татаад байгаа билээ.
Б.Чимэг