
Энэ айлчлал нь Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд өндөр ач холбогдолтой. Айлчлалын хүрээнд Жон Бэйрд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж нарт тус, тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзах юм байна.
Т.Энхэлээ