зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: 26 удаа хутгалуулж амиа алдсан хүүгийн хэрэг үндэслэлтэй шийдэгдсэн, шийдэгдээгүй

2016-8-10
0
ЖИРГЭХ

19 настай оюутан хүүг 26 удаа хутгалж амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт өнгөрсөн оны 11 сард гарсан.  Уг хэргийг шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 28-ны өдөр Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, сэжигтэн Б-г шүүхээс гэм буруугүйд тооцож цагаатгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл хохирогч хүүгийн ээж Т.Дамдинсүрэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдах болсноо өнөөдөр өмгөөлөгчийн хамтаар мэдээлж олон нийтэд хандлаа. Хүүгээ бусдын гарт хэрцгийгээр алдсан тэрбээр шүүх хүн бүрт эрх тэгш байж, хуулийг дээдлэн үнэн зөвөөр шийдэх учиртай хэмээсэн.  

 

Тэгвэл эл хэргийн талаар энэ сарын 5-ны өдөр энэхүү шүүх хурлын талаар прокурорын байгууллагаас мэдээлэл гаргаж хохирогчийн ээжийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэхүү хэрэг хуулийн дагуу шийдэгдсэн хэмээн мэдэгдсэн юм. Ингээд тэдний байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.

Өмгөөлөгч Д.Ганбат: 26 удаа хутгалуулж амиа алдсан хүүгийн мөрдөн байцаалт дутуу явагдсан

 

Өнгөрөгч 2015 оны 11-р сарын 28-ны өдөр ШУТИС-ын гуравдугаар дамжааны оюутан 19 настай П-г Архангай аймгийн харьяат Буяннэмэх гэгч 26 удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн хэрэгтнийг шүүхээс гэм буруугүйд тооцсон талаар талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн болон түүний өмгөөлөгч Д.Ганбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Энэ талаар хохирогчийн ээж Т.Дамдинсүрэн “Энэ хэргийн шүүх хурлын шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн байцаалт дутуу хийгдсэн. Улмаар хэргийн анхны зүйл анги буюу Эрүүгийн хуулийн 91.1 гэсэн онц хэрцгий аргаар хүний амь насыг санаатай алсан гэх ангийг өөрчилж 93.1 буюу санаа сэтгэл нь цочирдон давчидсан үедээ хүний амь насыг санаатай хөнөөсөн гэсэн зүйл ангиар өөрчилсөн. Энэ нь шүүх хуралд бүрэлдэхүүнгүй ганцхан шүүгч шийдвэр гаргах үнлэслэлтэй болгосон. Ингээд шүүх хурлаар хүүг минь хөнөөсөн алуурчныг аргагүй хамгаалалт хийсэн хэмээн цагаатгачихлаа. Би маш их гомдолтой байна. Тэр шүүгчийн ажлыг хянаж шалгадаг дээд байгууллага болон Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулна. Бодвол тэр шүүгчийг Монгол улсын ардчилсан ерөнхийлөгч үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэ гэж томилсон байх” гэлээ.

 

Өмгөөлөгч Д.Ганбат "Би энэ хэрэгт мөрдөн байцаалтын дунд үеэс ажилласан. Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Бүх зүйлсийг баримтад тулгуурлан ярина. Энэ хэргийн мөрдөн байцаалт дутуу явагдсан. Учир нь хэргийн газраас олдсон хутгыг хэнийх вэ гэдгийг тогтоож өгөөгүй. Түүнчлэн талийгаачид хутгалуулсан гэх сэжигтэн Б-ийн хутганы шархыг шүүх хурал дээр хэн хутгалсан ямар өнцгөөс хэрхэн үүссэнийг тогтоож өгөх хүсэлтийг хүлээж аваагүй. Гэтэл хэн хутгалсныг тогтоож чадаагүй байж сэжигтнийг талийгаач хүүг хутгалсан хэмээн нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Шүүх хурлаас өмнө мөрдөн байцаалтын явцад хэргийн бүх баримтыг хөдлөшгүй нотлох ёстой байдаг. Гэтэл их олон зүйл эргэлзээтэй байна. Мөн хэрэг гарсан өдөр сэжигтэн Б эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлээд явж байсан. Гэтэл хүүг алагдах хүртэл хугацаанд түүний эхнэр 10 гаруй удаа залгаж дуудсан байдаг. Энэ нь хүүгээс үнэ бүхий хоёр гар утсыг хямд үнээр авах гэсэн шунахайн сэдэлтэй байсан байх магадлалтай. Яагаад гэвэл эхнэрээ дуудаж байхад хүүг орхиод явах хоёр гурван цагийн хугацаа байсан байгаа юм.

 

Түүнчлэн сэжигтэн этгээдийн цээжин тус газарт хутгалуулсан гэх шарх үүссэний дараа хүүг 26 удаа хутгалах боломжгүй гэсэн хар дээр цагаанаар бичсэн дүгнэлт байна. Тэгэхээр сэжигтэн Б хүүг хутгалсны дараа өөрийгөө гэмтээсэн байх магадлалтай юм. Мөн хүү амь насаа алдахаасаа өмнө гар хуруугаа тасартал амиа хамгаалсан баримт бий. Зургаас харахад хүүгийн ядам хурууг нэвт хутгалсан байна. Мөн хүүгийн баруун гарт 10 гаруй удаагийн хутганы шарх, зүүн гарт 9 удаагийн шарх бусад нь хэвлий цээж орчимд үүссэн байгаа юм. Миний мэдэж байгаагаар талийгаач хүүгийн цогцост 30 гаруй хутганы шарх үүссэн байсан. Энэ мэт эргэлзээтэй маш олон зүйл бий. Тиймээс бид хуульд заасан эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана. Хэрэгтнийг гэм буруугүйд тооцсон энэ шийдвэр бол нийт шүүгчдийн нэр хүндийг унагасан, ард түмний итгэлийг алдсан шийдвэр боллоо” гэсэн юм.

 

Прокурорын байгууллага: Шүүгдэгчийг "аргагүй хамгаалалт" хийсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан

 

Оюутан хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн хэргийн талаар энэ сарын 5-ны өдөр прокуророос мэдэгдэл гаргасан юм.

 

Уг мэдээлэлд, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин суух 30 настай Б-г /сэжигтэн/ өнгөрөгч 2015 оны 11-р сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо бичил хорооллын орчим 19 настай П /талийгаач/ гэгч хутгалж, довтолсон тул Б-нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ довтлогч П-г хутгалж амь насыг нь хохироосон хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн ба Баянгол дүүргийн прокурорын газраас Б-ийн үйлдэлд Эрүүгийн Хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, энэ оны 6-р сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Улсын яллагчийн зүгээс Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах үедээ бусдын амийг хохироосон гэж үзэн ялласан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40-р зүйлд зааснаар "аргагүй хамгаалалт" хийсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

 

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд: Хэрэг болсон өдөр талийгаач П, шүүгдэгч Б нар нь дэлгүүр дотор танилцаж улмаар талийгаач П-ийн ломбарданд тавьсан гар утсыг чөлөөлөх талаар ярилцаж тохиролцоод шүүгдэгч Б-нь өөрийн данснаас хоёр сая төгрөг авч хамтдаа ломбард руу явжээ.

 

Энэ үед талийгаач П-нь шүүгдэгч Б-ийн эзэмшлийн "Тоёото приус" маркийн машины арын суудалд сууж явсан ба хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн 6-р хороо бичил хорооллын орчим автомашины гражын мухарт түр зогсоогоод"...дүү гэрээс ломбардны бичиг аваад гараад ирнэ" гэж хэлээд утсаар ярьж хүлээх зуураа шүүгдэгч Б-ийн араас цохиж, зүүн нүд тус газар нь хутгалж машины арын суудал руу оруулан, улмаар ноцолдож эхэлснээр шүүгдэгч Б олон газраа хутганы шарх авсан ба хариу үйлдэл хийж П-г олонтаа хутгалснаар амь насыг нь хохироожээ.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нар ч шүүгдэгч Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэсэн дүгнэлт гаргаж, үүнийгээ шүүх хуралдааны явцад баталж мэдүүлсэн учир ийнхүү цагаатгасан гэжээ.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.179.25.157)
    hen harsan yum be. gerchgui hereg bna. yum hoyor taltai.
    2016 оны 08 сарын 25 | Хариулах
  • zorig (188.64.243.212)
    zorigiin hereg tei ijil yum bn daa
    2016 оны 08 сарын 22 | Хариулах
  • хүний эрх (103.10.23.69)
    Алуурчин дээрэмчин хулгайч нараас өөрийгөө хамгаалах эрх бол хүний байгалаас заясан заягдмал эрх энэ эрхийг хууль баталгаажуулах хэрэгтэй шүүх зөв шийдвэр гарагсан байна
    2016 оны 08 сарын 21 | Хариулах
  • unshugch (77.218.229.75)
    Um MA NI BAD ME HUM. 19-HON NASTAI HVVHDERE SHAHUU AMITAND HVN ALAH SANAA BAIH UU? HOIRHI YAMAR IH ZOVSON BOL...AMIDIN ZOL GEDEG NI BOLOOD BGA YUM BISHVV
    2016 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.83)
    Энэ шүүх прокурорийнхон, түүний аясаар шүүх эмнэлэгийхэн гэж ер нь ямар ч хэрэггүй мэт зариидаа санагдхад хүрж бна. Орон гаран юмуу дээрээс ажилд нь эөлөөлдөг,зор уд хүн залхаах гэсэн үиг дараагийн шатанд шийдчихнэ гээд хэрэгсэхгүй болгоод явуулчихдаг нь бүр хэвийн болсон бна!энд мөн чоно борооноор гэдэг шиг өмгөөлөгчид баахан завшдаг сүлжээ бий болсон бна
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • bodol (202.21.118.98)
    хүн хүн ий сэтгэгдлийг дэмжиж байна зөв болгон буруудаж зөөлөн болгон хохирдог болжээ үүнийг энэ тохиолдол буруу явбал илүү хохирдог гэдгийг харуулж
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • bodol (202.21.118.98)
    Хичнээн их харамсалтай ч өнгөрсөн л бол зөв гэсэн үг биш шүүх үнэн зөв шүүсэн болов уу гэсэн итгэл байна. Яагаад амьд явах эрхээ хамгаалсан нь буруудах ёстой гэж. Хатуу ч эх хүн хүүхдээ зөв амьдралын хэвшилд сургаагүй нь шууд бусаар буруутай юм.
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • saruul (27.123.214.124)
    Za boliochee uhsen hun ug helehgui gej 2say tugrugiin tuluu shunhai sedler hun alah gej zawdaad uuruu aluulsan ym shig haragduulah gej hicheesen l bhgui yu ym unen zuwuuruu bh ystoi shuuh noyn nuuruutai shiidwerledeg bh ystoi ene hereg deer neg taliig baritsan haragdaj bna yer n hun alsan hun hojij alagdsan n hohirdog jisheg togtoj hunii ami uneguideh geed bna uu ugui yu
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • irgen (202.9.40.69)
    Shvvh sgudraga bh estoi . vhsen vg helehgvi ch shvvh emnelegiin dvgneltend tulguurlah materialtai murdun baitsaag ch gvitsed taniltsah estoi shvvdee.
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • irgen (182.160.2.38)
    ter eej mi huugee humuujuulj chadaagui baij yundaa omoorood baigaa ni ve.shuugch zov shuusen gej uzej baina
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Иргэн (103.10.22.29)
    Шуух шударга ажилж чаддаг гуй ш дээ ! Хахуул авдаг нь унэн дандаа монготэй хуний талд уйлчилдэг хунийг алчаад бидны дунд явж байдаг ямар даварсан алуурчин бэ! Шоронд орох естой шууд шоронд хий шударга Байж сур лувирчидаа одоо цагт унэн гэж байхаа больж хууль бус Байна
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.118.106)
    Сэжигтний зөв байна. Нэг алуурчинг устгаж өгсөн байна. Энэ хүнд хэрэг тохох биш харин шагнах ёстой юм бишүү.
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • ХҮН ХҮН (103.10.23.121)
    ШҮҮХ ХАРИН Ч ШУДРАГ ШҮҮСЭН БАЙНА ХҮН ДЭЭРЭМДЭХ ХҮНИЙГ АЛАХ ЗОРИЛОГООР ХҮНИЙ АМЬ НАСАНД ХАЛДСАН ХҮНЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЭРХ ХУВЬ ХҮНД БҮРЭН БАЙХ ЁСТОЙ МАНАЙ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ХҮНИЙ ЗАЯГДАМАЛ ЭНЭ ЭРХИЙГ ИХЭЭР БООГДУУЛАЖ ХУВЬ ХҮНИЙГ ХОХИРООЖ ХЭРЭГТЭН БОЛГОЖ ХУЛГАЙЧ АЛУУРЧАН ДЭЭРЭМЧИН НАРТ ҮҮЛДЭЛЭЭ ГҮҮЦЭЭХ БОЛОЦОО ОЛГОЖ БАЙСАНЫГ ЗОГСООСОН МАШ ЗӨВ ШУДРАГ ШҮҮЛТ БАЙНА
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.116.114)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.153)
    Авилгач шүүгчийн нэрийг ил тод бичих ёстой.
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • dt (202.70.36.182)
    shuuh buruugui. prokuror tegej zuilchilj shuuhed oruulj irsen bn
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • оюун (202.70.46.210)
    Шүүх ерөөсөө шударга биш юм байнлээ. Аль нэгхахууль өгсөн талд нь хуулийн заалтыг тааруулаад шүүдэг. Мөрдөж эд баримт цуглуулах тал дээр ч шал худлаа. Хууль чинь өөрөө яаж ч шийдвэрлэж болдог 2 талтай юм байналээ. Харин эхнээсээ маш үнэтэй өмгөөлөгч авбал өөр бхйж магадгүй. Бид шүүхэд итгэхээ больсон. Шүүх хурал дээр ч гэсэн гүтгэж байна гээд хэлэх гэхэд л хурал үймүүлсэн гээд хөөгөөд гаргадаг. Шал мангар
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.12.2)
    oilgoxgvi bn yu gsn vg we
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • bbc (202.72.247.249)
    muusain shuugch nariin tsaling nemsen bizdee, shunaldaa idegdej uhdeggui shuugch bas baih yumaa
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.88.13)
    hohi ni 2 say togrogiin toloo hunii ami burelgeh gej bgaad shangaa hurtsen l bna shd. amar hyalbar argaar mongo olj l bwal hunii mi nas eruul mendiig haihardaggui buzar shaarnuudiig nohoi shig shudah heregtei
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
    • Зочин
      2 saya tugrugtei bsan bj hyamd utas avah geed bdag hudlaa l bna daa. Tegeed ch joohon 19-tei huu yaj iim hodoonii har yumiig diildeg yum
      2016 оны 08 сарын 10
    • zochin
      haritsuulaj 1 bodoj uzeerei
      2016 оны 08 сарын 10
    • Зочин
      Чамаас алуурчны нутаг Архангайн санаа үнэртэж байна.
      2016 оны 08 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    3 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    12 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    23 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    24 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    26 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 47 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 9 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 14 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 58 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 45 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 19 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 23 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 31 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 39 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 5 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 52 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК