МАН-ыг
үүсгэн байгуулагч ардын хувьсгалын удирагчдын нэг, бүх цэргийн жанжин
төр, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны Монголын ард түмний тусгаар
тогтнол эрх чөлөөний бэлэгдэл болсон Д.Сүхбаатар агсаны 121 жилийн ой өнөөдөр тохиож байна.
МАН-ыг үүсгэн байгуулагч ардын хувьсгалын удирагчдын нэг, бүх цэргийн жанжин төр, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны Монголын ард түмний тусгаар тогтнол эрх чөлөөний бэлэгдэл болсон Д.Сүхбаатар агсаны 121 жилийн ой өнөөдөр тохиож байна. Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сард нас барсан бөгөөд түүний үйл хэргийг мөнхжүүлэн ном хэвлэл гаргах, гэрэлт хөшөөг нь босгох ажил мөн оны 6-р сараас эхэлсэн байна. Д.Сүхбаатарыг коминтерний даалгавараар хожмоо дахин шүтэх болсон гэсэн ойлголт өрөөсгөл болохыг үүнээс мэдэж болно. 121 жилийн дараа "ардчиллын хараацай" нарт үгүйсгэгдэж талбайн нэрээ булаалгасан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний тухай сонирхолтой түүхийг "24 цаг" онцолж байна.
Тухайн үед улсын хөрөнгө хүчний боломж тааруу байснаас Их жанжины хөшөөг босгох ажил хойшилсоор байжээ. 1928 онд орос зураач, барималч К.Помернацев хөшөөний анхны загварыг зохиожээ. 1946 онд энэ хөшөөг батлан хамгаалах яамны талбайруу шилжүүлэн байршуулжээ.
БНМАУ-ын маршал Х.Чойлбалсангийн санаачилгаар их жанжны сүрлэг том хөшөө байгуулах ажил өрнөсөн байна. 1936 оны сайд нарын зөвлөлөөс гаргасан тушаалд "гавьяат түүхт хүндэт нөхөр Сүхбаатарын дурсгалын хөшөөг бат бэх бөгөөд маш гоёмсог үзэсгэлэнтэйгээр дахин шинэтгэн сэргээх нь туйлын зөв..." гэж тэмдэглэсэн байна. Ингээд хөшөөний эх загвар гаргах уралдаан зарласанд зөвлөлт Монголын олон уран бүтээлчид оролцсон байна.
Гэсэн хэдий ч тухайн үеийн төр засгийн удирдлагууд Монгол уран бүтээлчийнхээ загварыг сонгсосон нь учиртай. Зураач С.Чоймбол их жанжны хөшөөний загварыг урлав.
Хөшөөний урд талын ингэмэлд жанжины шууд удирдлагаар ардын хувьсгалыг мандуулж байгаа партизан цэргүүдийн зоримог, шийдэмгийн дүрийг үзүүлсэн бол хойд ингэмэлд мандуулсан хувьсгалаа тунхаглан зарлаж байгааг дүрсэлжээ.
Хөшөөний суурь барималыг олзны Япон цэргүүдээр хийлгэсэн бөгөөд хожмоо хөшөөг хүрэлдэх үед буулгаж байсан хүмүүс маш бат бөх хийснийг нь гайхаж байсан гэдэг.
Сүхбаатарын хөшөө бол 20-р зуунд хамгийн их мөнгөн тэмдэгтэнд дүрслэгдсэн бүтээл юм.
Мөн марк, шуудангийн дугтуй, ханын сонинд ч мөн адил.
Үе үеийн төгсөгчдийн дурсамж цомогт Сүхбаатарын хөшөөний зураг бий.
Ваар, хивс, спортын наадмын бэлэгдэл ч их жанжны хөшөө байв.
2010 онд их жанжны хөшөөг хүрэлдэж шинэчлэх шийдвэр гарсан билээ. Зураг дээр их жанжны хөшөөг мөнхлөх санаачлага гаргасан маршал Х.Чойбалсангийн хүрэл хөшөө харагдана.
Хөшөөний шавыг 1946 оны хавар тавьжээ. Хөшөөний бүтээн босголтонд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар ч гар бие оролцсон.
Зураач С.Чоймбол хөшөөг босгосон ажилчдынхаа хамт.
Сүхбаатарын талбай 1947 он. Он цаг улирах тусам төв талбай өнгө чимж ирсэнийг гэрэл зураг гэрчилнэ.
1960-аад он
Зураач С.Чоймбол хөшөөг босгосон ажилчдынхаа хамт.
Сүхбаатарын талбай 1947 он. Он цаг улирах тусам төв талбай өнгө чимж ирсэнийг гэрэл зураг гэрчилнэ.
1960-аад он
1970-аад он
1980-иад он.
1990-ээд он.
Сүхбаатар хөшөө түүхэн дурсгал байгаад зогсохгүй Улаанбаатар хотын бэлэгдэл, уран бүтээлийн чухал сэдэв байсаар ирсэн.
1980-иад он.
1990-ээд он.
Сүхбаатар хөшөө түүхэн дурсгал байгаад зогсохгүй Улаанбаатар хотын бэлэгдэл, уран бүтээлийн чухал сэдэв байсаар ирсэн.
Сүхбаатарын хөшөө бол 20-р зуунд хамгийн их мөнгөн тэмдэгтэнд дүрслэгдсэн бүтээл юм.
Мөн марк, шуудангийн дугтуй, ханын сонинд ч мөн адил.
Үе үеийн төгсөгчдийн дурсамж цомогт Сүхбаатарын хөшөөний зураг бий.
Д.Сүхбаатарын хөшөөг янз бүрийн тэмдэг дээр дүрслэн харуулж ирсэнийг Ш.Чадраабал, О.Баатар нарын зарим хүмүүс сонирхолтой цуглуулга болгон хадгалж үлджээ. Эдгээр тэмдэгийн тоо хэдэн зуугаар яригдах болсон байна.
Ваар, хивс, спортын наадмын бэлэгдэл ч их жанжны хөшөө байв.
2010 онд их жанжны хөшөөг хүрэлдэж шинэчлэх шийдвэр гарсан билээ. Зураг дээр их жанжны хөшөөг мөнхлөх санаачлага гаргасан маршал Х.Чойбалсангийн хүрэл хөшөө харагдана.
Их жанжны хөшөөг хүрэлдэж сэргээн шинэчлэхэд Монгол Улсын 21 аймгийн газар шорооны дээжээр аравнайлсан байна.
Ардын хувьсгалын 90 жилийн ойг угтан их жанжны шинэ хөшөөг нээв. Үүнээс 3 жилийн дараа их жанжны талбайн нэрийг шинээр эрх барьсан нам өөрчилж олон хүний эгдүүцлийг төрүүлнэ.
Төр засгийн өндөрлөгүүд их жанжныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал АН-ын үед өөрчлөгдөхнээ. Гэвч хөшөө тийш зүглэх ардын зам балрахгүй...
Сэтгэгдэл (57)