зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-12-09
0
ЖИРГЭХ

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Энэ долоо хоногт тэнцвэртэй байдлыг чухалчлах хэрэгтэй. Та аливаа зүйлийг хэтрүүлэн биелүүлж эсвэл хайнга хандаж байж болзошгүй. Бүх зүйлийг өөрийн хүслээр шийдвэрлэж маргаан үүсгэлгүй хэн нэгний бодлыг хүндэтгэж, хамтарч чадвал ажил, сурлагын тал дээр амжилт олж, бүтэмжтэй байна. Хувийн амьдралд төдийгүй олон нийттэй харилцах үедээ  бусдыг сонсож, шүүмжлэхгүй байх хэрэгтэйг анхаараарай. Энэ нь таны цаашдын төлөвлөгөөнд сайнаар нөлөөлж, бусад хүмүүсийн хүндэтгэлийг хүртэх болно. Өөрийгөө нэн тэргүүнд тавьдаг хонины ордныхон одоо хийж буй зүйлдээ гэнэт сэтгэл хангалуун бус болж, шинэ зүйлсэд сонирхол татагдаж магадгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын бодлогогүй алхам хийхгүй байхыг сануулж байна. Хайртай хүмүүстэйгээ тус бүрчлэн уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүлнэ. Улмаар өнгөрсөн хугацаанд үл ойлголцлоос болж харилцахаа больсон хэн нэгэнтэй эвлэрч, жинхэнэ үнэнийг мэдэх болно. Бодлоготой алхам хийснээр эрүүл мэнд ч сайн байна.

Үхэр

Өөрөө өөртөө үнэнч бай. Үнэнийг хэл. Таны сул тал, айдсыг ашиглан доромжлох гэсэн хүмүүсээс зайлсхийх хэрэгтэй. Мэдээгүй байхад тань хэн нэгэн нууцаар хор хутгаж, худал цуу яриа тарааж магадгүй. Гэхдээ цаг хугацаа бүх үнэнийг илчлэх болно. Ажлын шугамаар аялалд явж магадгүй бөгөөд үүнээс ашиг сайн олно. Гэр бүлийн дунд таагүй харилцаа үүсэж болох ч тун удалгүй тайван байдал ноёрхоно. Энэ долоо хоногт та амар амгаланг эрэлхийлэх дотоод сэтгэлзүйн аялалд гарч магадгүй. Бүх зүйлийн мөн чанар, утга учрыг гүн таних гэсэн хүслээсээ бүү буцаарай. Бясалгал хийж, өөртөө цаг гарга. Ингэснээр сонирхолтой хэн нэгэнтэй нөхөрлөж магадгүй. Үргэлж тухтай орчиндоо хорогдоод байлгүй гадуур гарахыг зөвлөж байна. Санхүүгийн төвөгтэй нөхцөл байдалд орж болох ч ирэх саруудад бүх зүйл хэвийн болно.

Ихэр

Энэ долоо хоногт бүх зүйл мөнгөний тухай байна. Таны хүч хөдөлмөрийг үнэлж мөнгөн шагнал гардуулж магадгүй. Эсвэл цалингаа нэмүүлж, гэнэтийн их хэмжээний орлого олох боломж гарч ирнэ. Хэдийгээр их хэмжээний эд баялаг, мөнгөөр бороо орж болох ч энэ бүхэн тур зуурынх гэдгийг санаарай. Тиймээс хуримтлалтай болох, сайн үйлсийн аянд хандив өгөх гэх мэт өмнө нь боддог байсан зүйлээ хэрэгжүүлээрэй. Гэр бүлийн гишүүнтэйгээ өндөр дүнгээр хөрөнгө оруулалт хийх аргуудыг судалж магадгүй. Мөн танд хамгийн их хайртай хүмүүстэйгээ уулзаарай. Тэдний ивээлээр амжилт, аз жаргалыг олж, эрүүл мэнд сайн байна. Хэрэв дараагийн амралт, аяллаа төлөвлөж байсан бол тооцоолж байснаас тань өмнө болно.

Мэлхий

Бусад хүмүүсийн ээдрээт амьдралд та оролцох шаардлагагүй. Та тэдэнд тусалсан эсэхээс үл хамаарч ямар ч ашиг, талархал хүртэхгүй. Бусад хүмүүсээс зайгаа барьж, зөвхөн өөрийнхөө тухтай орчинд байхыг илүүд үзэж эхэлнэ. Сэтгэл санаа хямарч, гүн бодолд автаж магадгүй тул хүмүүсийн юу гэж бодож, ярихыг үл тоогоорой. Урт хугацааны санхүүгийн бат бөх байдлыг үүсгэх шинэ бизнес эхлүүлэхийг эрмэлзэж магадгүй. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгнээс болж таагүй уур амьсгал бүрдэнэ. Тиймээс асуудал шийдэгдтэл аль нэг талыг баримтлалгүйгээр хүн бүртэй ижил тэгш харьцаарай. Мөнгө бүх асуудлыг шийдэж чадна гэж бодогддог ч үнэндээ тийм биш гэдгийг санаарай. Нойроо сайн авч, тархиа амрааж чадвал эрүүл мэнд сайжирна.

Арслан

Бүх зүйлд итгэл найдвартай байгаарай. Одоогоор таны амьдрал нэгэн хэвийн, уйтгартай, бүрхэг байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ борооны дараа солонго гардаг шиг тун удахгүй бүх зүйл урьдын адил гэрэл гэгээтэй болно. Ажил дээрээ хойшлуулсан төслөө эргэн харж, гүйцэтгэх юм бол дээд албан тушаалтны хүндэтгэлийг хүртэнэ. Мэдээ мэдээлэлд чих тавь. Энэ нь цаашдын сонголтоо зөв хийхэд туслах болно. Ганц бие бол сонирхдог төрлийн хүнээсээ эрс тэс хүнд татагдаж магадгүй. Эсвэл нэг л зөрүүдэлмээр санагдаж, хэзээ ч сонирхохгүй, хийхгүй гэсэн зүйлсдээ татагдана. Санхүүгийн шийдвэр гаргах гэж байгаа бол дотоод мэдрэмждээ итгээрэй. Түүнчлэн аливаа нэг асуудлыг олон хүнтэй хэлэлцэх бус өөртөө итгэ.

Охин

Шинэ сонголтууд ээлжлэх болно. Ажил, хувийн амьдрал төдийгүй үзэл бодол тань өөрчлөгдөж эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд тулгарсан асуудал, сөрөг дурсамжуудаас сургамж авсан тул ирээдүйг эерэг бүхнээр чимэглэх зоригтой болно. Гэхдээ ирээдүйд санхүүгийн хүнд байдалд орохоос сэрэмжилж, аливаа зүйлд нухацтай хандан, хэлэлцээрт хүрэх хэрэгтэйг санаарай. Гэр бүлийн уур амьсгал тогтворгүй байж магадгүй. Нэг мэдэхэд муудалцаж, эсвэл сайндах гэх мэт тогтворгүй уур амьсгалаар дүүрэн байх тул зөвхөн чухал төлөвлөгөөндөө анхаарал хандуулаарай. Бухимдал төрүүлэх үйл явдлууд тохиолдож болно. Гэхдээ таны тэвчээртэй зан асуудлуудыг тойрон гарахад тусална. Хэрэв чадаагүй бол сэтгэл зүрхээ нээж, бодол санаагаа тайвнаар хуваалцах хэрэгтэй.

Жинлүүр

Хүлээцтэй байгаарай. Бүх зүйлд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдгийг санаарай. Хэрэв ажлын байр хайж байгаа бол нэг л бүтэмж муутай байх нь. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Хүн бүрийн хувь заяа өөр тул энэ долоо хоногт биш юмаа гэхэд ирэх долоо хоногт аз таарч л таарна. Түүнчлэн, дээд албан тушаалтан тань шинэ албан тушаал, цалингийн нэмэгдэл олгохоо амласан бол үе үе сануулж байгаарай. Хувиараа бизнес эрхлэгчид орлого сайн олохгүй байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ хүлээцтэй байснаар амжилт олно. Сэтгэл зүрхэндээ нандигнаж явдаг хүнтэй бол харилцаагаа сайжруулах тал дээр ярилцаарай. Энэ нь бүтэмжтэй байна. Гэр бүлийн хүмүүсээс тань хэн нэгний бие муудаж, төлбөрүүд ар араасаа цуварч, сэтгэл санаанд тань сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэхдээ хувь заяандаа итгэж, удахгүй бүх зүйл сайхан болно гэдгийг санаарай.

Хилэнц

Сүүлийн үед сэтгэл санаа тогтворгүйгээс болж ааш зан чинь өөрчлөгдөөд байна уу? Тэгвэл бусад хүмүүсээс өө хайлгүй сэтгэл доторхоо тайван амгалан байлгах хэрэгтэй байна. Ямар нэгэн зүйлд бухимдаж байгаа бол битгий тоо, өөрийгөө хайрла. Ажил, хувийн амьдрал дээр таны эсрэг сөрөг хандлага мэдрэгдэж болно. Тиймээс хэн нэгэн рүү гэнэт уурлаж, маргалдахгүй байхыг уриалж байна. Гэнэтийн өөрчлөлтүүдээс болж тав тухгүй мэдрэмж төрнө. Улмаар бодлогогүй алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй шүү. Цахим зурвас, захидал, мессежнээс болж нойргүй шөнүүдийг өнгөрөөнө. Гэхдээ оюун санаагаа цэгцэлж чадах юм бол бүх зүйл сайхан болно гэдгийг од эрхэс сануулж байна. Хамгийн ойр дотнын хүмүүс тань зайгаа барьж, гэр бүлд асуудал үүсэж магадгүй. Гэсэн хэдий ч эртний найз тань холбогдож, хамтдаа цагийг өнгөрөөх юм бол асуудлыг шийдвэрлэж чадна.

Нум

Сонголт, шийдвэрүүдээр дүүрэн долоо хоног өнгөрнө. Аливаа зүйлд өөрийн мэдрэмждээ найдаж, аль зүгт чиглэмээр байгаагаа шийд. Өмнө нь хэзээ ч хийж үзээгүй ажлын санал ирж магадгүй. Үүнд та ямар хариулт өгөхөөс хамаарч ирээдүй тань өөрчлөгдөх болно. Нумын ордныхон олон зүйлд анхаарлаа хандуулж, нэг дор хэд хэдэн төрлийн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэлдүүлдэг. Энэхүү байгалиас заяасан чадвараа ашиглаж олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой төсөлд оролцож магадгүй. Шинийг санаачилж, амжилт бүтээлээр дүүрэн байх нь танд маш их таалагдана. Өмнөх хугацаанд тавьсан зээл, татвар зэрэг хэн нэгэнд өгөх ёстой мөнгийг барагдуулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Эцэст нь сайн амарч, зөв хооллож эрүүл мэндээ бодоорой.

Матар

Хэн нэгний хийж чадахгүй, хийхийг хүсэхгүй байгаа болон хэчнээн хичээгээд ч нэг л болж өгөхгүй байгаа зүйлийг хүчээр болгож, бүтээлгэх гэж оролдох хэрэггүй. Цаг ямагт бүх асуудлыг зохицуулах ёстой юм шиг хичээснээс болж ядарч магадгүй. Өөртөө амралт өгч, таных биш асуудалд оролцох хэрэггүй гэдгийг сануулж байна. Гэртээ ганцаараа байх нь алдагдсан эрч хүчийг нөхөх болно. Насаар ахмад эрэгтэй хүнээс сөрөг хандлага мэдэрч болзошгүй. Эсвэл танд таагүй мэдрэмж төрүүлэх гэж оролдож магадгүй. Тэр үед бүү тоогоорой. Шинэ байр худалдан авах эсвэл өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөнө. Гэхдээ аливаа санхүүгийн шийдвэр гаргахаасаа өмнө мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Стрессээс ангижрах юм бол эрүүл мэнд сайжрах болно.

Хумх

Хийж гүйцэлдүүлэх ажил их ч цаг хугацаа хэтэрхий богино мэт санагдаж магадгүй. Эмх цэгцтэй байж өдрийн ажлаа төлөвлөж сураарай. Маш амархан, хурдан дуусах юм шиг санагдаж байсан ажил сунжирч магадгүй. Санаа бодол нэг, хичээнгүй хүмүүстэй хамтарч, асуудлыг даван туулахыг уриалж байна. Гэр бүл болон найз нөхдийн шаардлагаас болж өөрийгөө ядаргаанд оруулж болзошгүй байна. Хэрэв хувийн амьдралд тань асуудал гарах юм бол хэтэрхий их санаа сэтгэлээ зовоолгүй дундыг баримтлаарай. Жижиг бэлэг хүлээн авна. Эрүүл мэнд сайн байх бөгөөд мөнгөтэй холбоотой таатай мэдээ хүлээн авна.

Загас

Ямарваа нэгэн зүйлийн мөн чанарыг хүлээн зөвшөөрч байна уу? Үл тоогоод байна уу гэдгээ ойлгох хэрэгтэй байна. Бодит байдлыг гадарлаж, хөрсөн дээрээ буух хэрэгтэй байна. Зан аашны өөрчлөлт бүтээлч чанарт тань нөлөөлөх болно. Энэ долоо хоногт өөртөө итгэлтэй байж, асуудлыг шийдвэрлэж чадна гэж зорилго тавиарай. Бизнес өргөжин тэлэх таатай боломжууд гарч ирнэ. Гэхдээ нэгэнт бүтэхгүй байгаа зүйлсийг цэгцэлж, шинэ боломжуудад зай гаргаж өгөөрэй. Олон жилийн өмнө уулзаж байсан эсвэл мартаж эхэлж байсан эртний танил утсаар ярих төлөвтэй байх нь. Тэр хүн танд таатай мэдээ дуулгаж, долоо хоногийг эрч хүчтэй давахад тусална. Хөрөнгө мөнгөтэй холбоотой хэлэлцээр таны талд шийдэгдэнэ. Эдгээр өдрүүдэд зөв хооллохыг илүүд үзвэл өвчлөлөөс хол байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Afraid Anthony (23.106.249.37)
    HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 ) Email: (support@thehackangels.com) Web: (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.
    2024 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    3 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    15 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    24 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    32 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    35 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    37 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    38 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    2 цаг 0 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 21 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 26 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 10 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 57 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 31 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 35 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 43 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 51 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 17 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 4 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК