Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
10:00 цагт: "Гэр бүл хамгаалал-шийдэл" үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд болно.
11:00 цагт: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчин, улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д Монголын малчид нутаг усандаа тайван амьдармаар байна сэдвээр Ховд аймгийн Мөст сумын 1-р багийн малчин Б.Төрбат мэдээлэл хийнэ.
11:40 цагт: "Шинийн наймны Цагаан Дара эх" үзэсгэлэн Богд хааны ордон музейн танхимд болно.
12:00 цагт: НЗДТГ-аас "Их хотын бүсгүйчүүд" хүндэтгэлийн ёслолыг СТӨ-нд зохион байгуулна.
16:00 цагт: Уран бүтээлч М.Баярмагнай, З.Уянга, Д.Бурдаа нарын “Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
17:00 цагт: ОУЭЭ-ийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан "Гэгээ/Glow" үзэсгэлэн болно.
17:00 цагт: "Гоо Бэхи" уламжлалт уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.