Улаанбурхан өвчний 7 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.
Батлагдсан тохиолдлууд 2025 оны 2-р сарын 12-23 болон 2-р сарын 27-ноос 3-р сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд байна.
Иймд 2025 оны 2 дугаар сарын 12-23 болон 2-р сарын 27-ноос 3-р сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг анхаарууллаа.
Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу.
Сэтгэгдэл (1)