УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Манай улс 2004 оноос нүүрс экспортолж эхэлсэн байдаг. Анх 1,6 сая тонн нүүрс гаргаад 16 сая ам.доллар олж байжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийтдээ 410 сая тонн нүүрсийг экспортолсон байна. Монгол Улс нүүрснээс ийм их орлого олж байгаа хэр нь энэ нь иргэдийн амьдралд наалдсангүй, утаа түгжрэлийг арилгасангүй, эдийн засгийг солонгоруулсангүй. Харин ч энэ танхим дахь зөрчлийг улам даймжруулж, нийгэм дэх бухимдал, талцал хуваагдлыг нэмэгдүүлсэн" гэв.