УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Тавантолгой ордын бараг тал нь эрчим хүчний нүүрс байгаа. Сүүлийн жилүүдэд дандаа коксжих нүүрс экспортолсон. Эрчим хүчний нүүрсний овоолгын хэмжээ нэмэгдэж, олборлолтын нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс "Чайна энержи" эрчим хүчний нүүрсний давуу талтай. Энэ талыг нь ашиглах үүднээс эрчим хүчний нүүрсээ тусад нь салгаж оруулчихаар орохгүй юм шиг ойлголт төрж байна. Эрчим хүчний нүүрсээ үндсэн заалтдаа оруулахаар ярьж байгаа юу. Эдийн засгийн үр өгөөж нь ямар байна вэ" гэв.
Сэтгэгдэл (1)