УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монгол Улс 2025 онд 83 мянган тонн нүүрс борлуулна гээд баталчихсан. Нэгдүгээр, хоёрдугаар улиралд тийм зүйлээс боллоо, ийм зүйлээс боллоо гээд орлого тасарлаа гэх зүйл байхгүй биздээ. Үүнийг албан ёсоор хэлээч. Мөн сорчилж нүүрс авахгүй гэдгээ албан ёсоор хэлээдэх, сонсъё. Наад дөрвөн компани чинь өөр юм ярьдаг юм даа" гэв.