Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөнд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан нийт ажил, арга хэмжээний гүйцэтгэл 98 хувьтай байгаа аж. Энэ оны есдүгээр сард гурван ээлжээр хичээллэж буй арван сургууль байсан бол шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлсний үр дүнд наймыг нь хоёр ээлжид шилжүүлжээ.
Одоо үлдсэн хоёр сургуульд холбогдох арга хэмжээг авч, товлосон хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц сургуулиудад сурах бичгийн тохирцыг судалж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)