Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид олон улсын зах зээлд гаръя гэвэл тэдний дүрмээр тоглох хэрэгтэй. Зөвлөх үйлчилгээнд тоогдсон аудитын газруудаар үнэлэгдсэн байх ёстой.
Тухайлбал, Засгийн газар гурван зээлжих зэрэглэл хийдэг компаниар үнэлгээ хийлгэдэг. Үнэтэй л дээ. 100, 100 гаруй мянган долларын үнэтэй.
Үүнийг дэлхийн хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчид шаарддаг. Тиймээс гадаад зах зээл дээр биднийг үнэлж, харуулж өгөх тийм институцитэй холбогдож зөвлөх үйлчилгээ авч ядахаас өөр аргагүй" гэв.
Д.Батчулуун