Улсын Онцгой Комиссоос ээлжит мэдээлэл өглөө.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ, "Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймгийн онцгой комисс, гамшигаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиас өнгөрсөн өдрүүдэд 3963 малчин өрхөд түлээ түлш бэлдэж, 5606 малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 1524 малчин өрхийн хоол ундны хэрэгцээг хангаж, 57260 өрхөд өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулав.
Давхардсан тоогоор орон нутгийн онцгой комиссын мэргэжлийн байгууллагуудын 958 албан хаагч, 226 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
Төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид техник хэрэгслээр орон нутгийн албан хаагчдад туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа. Давхардсан тоогоор 672 албан хаагч, 182 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 суманд үүрэг гүйцэтгэж өвс тэжээл, хоол хүнс, түлээ түлшийг бэлдэн хүргэж өгөх, зам гаргах зэрэг ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
15 аймгийн хэмжээнд зам дагуух айл өрхүүд рүү зам гаргах ажиллагааг шуурхай зохион байгууллан ажиллаж байна. 14 аймгийн 51 суманд нэмэлтээр аж ахуй нэгж байгууллагуудаас 49 ковш, хүнд технекүүдийг дайчлан ажиллаж байгаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар албан хаагч, техник хэрэгслүүдийн хүчээр 88,334 км замыг гаргалаа" гэв.
Б.Туяамарал
Сэтгэгдэл (1)