УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "1578 тонн улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр аймгуудтай гэрээ байгуулан хүргэж, малчдад түгээхээр болсон. Одоогоор 12 аймаг гэрээ байгуулсан. Тухайлбал Булган аймаг 300, Дорнод 600, Дундговь 750, Өвөрхангай 900, Завхан 1200 тонн улаанбуудай авахаар байна.
Улаанбуудайгаар мал тэжээхдээ эхлээд заавал давстай эсхүл хужиртай бүлээн усаар усална. Хоёрдугаарт, буудайг жижиглэж, нунтаглаад халуун усанд 4-5 цаг дэвтээсний дараа малдаа өгөх нь тохиромжтой гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгч байна" гэв.