Иргэний зориг-Ногоон нам (ИЗНН)-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намын дарга Б.Батбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Иргэний зориг-Ногоон нам үүсгэн байгуулагдсан цагаас хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шударга ёс, эрх чөлөө, байгаль орчин, иргэдийн сайн сайхны төлөө хатуу байр суурьтайгаар зогсож ирсэн. Манай нам Авлигын эсрэг хуулийг анхлан санаачилсан. Иргэд өнөөдөр авлигатай хамт амьдарч болохгүй юм байна гэдгийг ойлгосон байна. Сарын өмнөх намын хурлаараа Иргэний зориг-Ногоон нам хулгайчгүй нам байна гэдгээ тунхагласан. Хулгайчгүй нам байсаар ирсэн. Цаашид олон түмний нам, ард түмний тайз нь байх болно. Иймд эх орноо гэсэн иргэн болгоныг Иргэний зориг-Ногоон нам гэдэг энэ тайзан дээр гарч ирж эх орныхоо төлөө зүтгэхийг уриалж байна" гэв.
Д.Батчулуун