Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас Налайхын замыг хэсэгчлэн хаах талаар мэдээлэл өглөө.
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил маргаашнаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Налайхын замыг таван үе шаттайгаар хэсэгчлэн хаахаар болжээ.
Тодруулбал энэ сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл замыг хоёр хоног хаана. Замын баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
Энэ сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилт хийнэ.
Энэ сарын 28-наас ирэх сарын 1-нийг хүртэл "Ургах наран" хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл замын урсгалыг хаана.
Аравдугаар сарын 1-4-нд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хаана.
Аравдугаар сарын 4-8-нд Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана.
А.Сүх