“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ.
Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 135.4 ам.доллароос эхлэн дуудаж, 160.9 ам.долларт хэлцэл хийгдсэн байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 17 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 855.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 7,065.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулжээ.
Эх сурвалж:Эрдэнэс Тавантолгой ХК
Сэтгэгдэл (2)