УИХ-ын өчигдрийн чуулганаар Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж, баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин Малайз, Монгол улс хоёрын хооронд дахь дипломат харилцаанд сэв суулгахаар үг хэлж олныг алмайруулав.
Түүнийг зөвхөн ингэж хэлснийх нь төлөө парламентын гишүүнээс нь огцруулах тухай асуудлыг хөндөж ч мэдэхээр юм.
УИХ-ын гишүүн Д.Арвин Элчин сайдаар томилогдсон хүмүүсийг боловсролтой, хүнлэг гэж ярьж байснаа гэнэт асав.
Тодруулбал, тэрбээр “Малайзад суусан өмнөх элчин сайд их муу ажилласан шүү. Гадаад харилцааны яам Ш.Алтантуяагийн аавийнх нь хүсэлтээр ажилласан болохоос биш ер нь элчин сайдууд муу ажилласан. Учир нь Малайзын Засгийн газар Монголын ард түмнээс уучлалт гуйгаагүй байгаа. Өөр орон байсан бол бараг байлдах байсан байх. Хоёрын хоёр эмэгтэйн амийг авчихаад байхад бид нар энд гөлийчөөд сууж байгаа нь дэндүү хайхрамжгүй байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд дандаа толгойг нь илээд тэдний талд байсан нь мэдрэгдэж байсан. Та нар төрөөс цалин авч байгаа. Тэгэхээр Малайзад суух элчин сайд очоод Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг үнэхээр цаазаар авч байна уу, үгүй юу гэдгийг мэдээд Монголын ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Хоёрдугаарт Монголын ард түмнээс уучлалт гуйлгах хэрэгтэй. Мэдээж бурхан шийтгээд Малайзын онгоцуудыг сүйрүүлээд бодийг нь хөтөлсөн. Би мэдэж байгаа юм. Гэхдээ Монголын ард түмэн зүгээр сууж болохгүй” гэв.
Үүнийг сонссон УИХ-ын зарим гишүүд “Ий. 2 бүсгүйн амь нэхэх гэж байгаад хоёр онгоц унагасан хэрэгт орох нь байна шүү дээ. Бодож яриач дээ манай ангийнхаан” гэх мэтээр жиргээд авсан.
Ямартай ч Д.Арвин гишүүн ийм хариуцлагагүй мэдэгдлийг хийв. Тэрбээр үнэхээр заналч гэдгээ үүгээр харууллаа. Манайхаас өөр орон байсан бол дайтах байсан гэх мэтээр дайн тулаанд өдөөн хатгаж буйг нь анзаарахгүй орхиж болох ч “Бурхан шийтгээд Малайзын онгоцуудыг сүйрүүлээд бодийг нь хөтөлсөн байгаа л даа. Би мэдэж байгаа юм. Гэхдээ Монголын ард түмэн зүгээр сууж болохгүй” гэх мэтээр хэлснээс нь үзвэл өөрийгөө бөөгийн шашинтай Дондогдулам хатны онгодтой ярилцдаг гэх мэтээр ярьж явдаг нь ортой бололтой.
Одоогоос долоон жилийн өмнө болсон Ш.Алтантуяагийн хэргийн алуурчин олдож цаазын ял сонссон. Удахгүй цаазаар авах ажиллагаа болно. Энэ мэт хууль, шүүхийн байгууллагын хүрээнд шийдэгдэж буй асуудлыг хоёр орны дипломат харилцаанд хольж хутгаж буй нь Д.Арвин гишүүнийг үнэхээр мэдээлэлгүй харагдуулав.
Хоёр Монгол охин тэнд амиа алдсан нь мэдээж харамсалтай ч уг хэргийг олон зуун хүний амийг авч одсон онгоцны осолтой холбон тайлбарлаж болохгүй билээ. Монгол Улс, Малайзтай 1971 оноос хойш дипломат харилцаатай байсаар ирсэн. Тус улс Британийн колоничлолоос ангижирч тусгаар тогтнолоо зарлахад манай улс баяр хүргэсэн утас илгээж найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан түүхтэй. Манай мэргэжилтнүүд 1992 оноос эхлэн Малайз улсад төрийн байгууллагын боловсон хүчин, хүний нөөц, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, бүтээмжийг дээшлүүлэх, архив, англи хэл зэрэг сургалтад хамрагдаж эхэлсэн бөгөөд 1996 оноос Малайзын Засгийн газар хөгжиж буй орнуудад үзүүлдэг Техникийн туслалцааны хөтөлбөртөө Монголыг хамруулан манай хүмүүсийг жил бүр зохиодог богино хугацааны сургалтанд хамруулж байгаа юм. Түүнээс гадна оюутан солилцооны харилцаа идэвхтэй өргөжиж Монголын олон залуу тус улсад боловсрол эзэмшиж байна.
Улс орон бүрт гэмт, хэрэг гардаг. Гэхдээ түүнийг хууль, шүүхийн байгууллага нь шийдээд ирсэн. Тухайн үед Малайзад сууж байсан элчин сайдуудын үйл ажиллагаа Д.Арвин гишүүнд гологдсон байж болох ч хоёр онгоц сүйрсэн нь зөв мэтээр ярьж болохгүй юм. Тэнд олон орны хүмүүс зорчиж яваад аав, ээж, ах дүү, эхнэр, хүүхдээ харамсалтайгаар орхиод явсан шүү дээ.

Т.Хулан
Сэтгэгдэл (99)