"Хас"-ын Ч.Ганхуяг төмөр замын царигийн асуудлаар санаа бодлоо илэрхийлжээ. Тэрээр "Цариг" хэмээх нийтлэлээ өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн бөгөөд 24tsag.mn сайт бүрэн эхээр нь хүргэж байна.
Зурагтаар цацагдаад байгаа төлбөрт нэвтрүүлгийн эзэд, үзэгчдэд хандаад өөрийн бодлоо хуваалцахаар шийдлээ. Хэн нэгний талд гарах гэсэндээ биш, харин энэ хэлэлцүүлгийн эцэст Монголчууд бид алс ирээдүйдээ ачтай, өнөөдөртөө туслалтай, үнэн зөв шийдвэр гаргаад ажил амьдралаа цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна.
Анх энэ асуудлаар Засгийн Газар шийдвэр гаргаад, Ухаа Худагаас Хятадын хил хүртэл төмөр зам тавих ажлыг хувийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхэд бэлэн болоод гацсанаас хойш бид 6 жил маргалаа. Тэр үед техник эдийн засгийн үндэслэл нь хийгдэж, хөрөнгө санхүү нь олдож, барих компани нь тодорсон байсан. Төсвөөс ганц ч төгрөг гаргалгүй хувийн хөрөнгө оруулагчид концессийн хуулиар асуудлыг шийдсэн байв. Гагцхүү ажил эхлээгүй. Эхлээгүй юм чинь хийгдээгүй. Хамгийн сүүлчийн мөчид царигийн асуудлаас болоод нэг хүний зоргоор энэ төсөл гацсан. Түүний тайлбар туйлын энгийн бид Хятад руу түүхий эдээ төмөр замаар зөөвөл Монголд үйлдвэрлэл хөгжиж, эдийн засаг өсч, нийгэм, хүн ард ядуу хэвээр хоцрон Хятадын эрхшээлд бүрмөсөн орно. Энэ бол ямар ч Монгол хүний зүрх сэтгэлд хамгийн эмзэг сэдэв мөнөөс мөн. Түүнийг нь ч чадварлагаар ашиглаад авсан.
Асуудлыг нөгөө талаас нь одоо харах гээд үзье. Бид үйлдвэрлэлээ хөгжүүлж, болох, тэгээд чадах юмаа Монголдоо үйлдвэрлэх хэрэгтэй гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Өнөөгийн бүхнийг гаднаас, тэр дотроо Хятадаас зөөж, эрдэс баялгаа түүхийгээр нь эргүүлж зараад байгаад олон түмэн ундуйцна. Гэхдээ бидэнд одоогоор өөр сонголт байна уу? Асуудалд бодитой хандвал өөр сонголт харагдахгүй байна.
Үйлдвэрлэл эрхлэхэд хэд хэдэн чухал хүчин зүйлийг санах ёстойг бизнес эрхэлсэн хэн ч мэднэ. Юуг үйлдвэрлэх юм бэ? Тэр бүтээгдэхүүүн нь ямар өртгөөр босч, ямар үнэтэй зарагдах вэ? Чанарын шаардлагыг хангаж чадах уу? Мартаж болохгүй нэг зүйл бол бидэнд ч, гадны худалдан авагчдад сонголт байгаа. Байсаар ч байх болно. Тэд үнэ, чанар, гүйцэтгэлээр сонголтоо хийнэ. Тэгэхлээр бидний үйлдвэрлэсэн дотоодын бүтээгдэхүүн маань дотоодод ч, гадаадад ч өрсөлдөх чадвартай байх ёстой. Үнэ, чанар түүнийг тодорхойлно. Хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бидний чин зориг, хүсэл эрмэлзлээс гадна зах зээлийн мэдлэг, үйлдвэрлэлийн нөү хаү, өндөр технологи, чадварлаг ажиллах хүчин бөгөөд асар их хөрөнгө шаардагдана. Дээрээс нь гаргасан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх дэд бүтэц бидэнд зайлшгүй хэрэгтэй болно. Харамсалтай нь бидэнд эхний хоёроос өөр аль нь ч байхгүй. Бий болгоход цаг хугацаа шаардагдана гэдгийг эрүүл ухаантай хэн ч ойлгоно.
Харин бидэнд шийдэл нь гарт байгаад байдаг. Тэр нь маш энгийн бөгөөд ойлгомжтой - эрдэс баялгаа эргэлтэнд оруулж байж бид мөнгөтэй болно. Ингэснээр бид үйлдвэрээ барих хөрөнгө оруулалтын санхүүжилттэй болно. Орж ирэх мөнгөө боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд туйлын тооцоотой оруулж, тодорхой хэсгийг нь баялгийн сангуудад хуваарилж ажиллах хэрэгтэй. Бид энэ стратегийн шийдэл дээрээ тогтвол гаднаас зээл ч оруулж ирж болно.
Эрдэс баялгаа ашиглана гэдгээр би олон зүйлийг хамааруулахгүй ээ. Оюу Толгойн хоёрдугаар шатны ажлыг эхлүүлье. Таван Толгойгоо хөдөлгөе. Төмөр замаа даруй урагш явуулья. Үүн шиг хэд хэдэн тоотой, тоймтой төслүүдээ сайтар дэмжээд ажиллахад л хангалттай. Өнөөдөр хувийн хэвшлийн эхлүүлсэн төслүүдийг дэмжээд явахад болно. Нүүрс угаах үйлдвэр ажиллаад эхэлсэн байна. Зэс баяжуулах, цементийн хоёр ч үйлдвэр баригдаж байна.
Нэг сайхан зургаар сүүлд биднийг айлгаж байгаа харагдлаа. Таван Толгой гоожоод дуусах аюул бий юу? Байгаа. Гэхдээ нэг тоог бодоорой. Монгол Улс жилдээ хамгийн дээд талдаа 20 сая тонн нүүрс гаргаж байсан түүхтэй. Түүнийг 30 сая болгоод, зөвхөн Таван Толгойн 6.5 тэрбум тонныг зөөхөд наад зах нь 200 жил шаардлагатай. Эхний үед орж ирсэн мөнгийг бид ухаалгаар зарах л үүрэгтэй. Тэгэхлээр тэр зургийг арай өөрөөр төсөөлбөл бид ирээдүйн хөгжилтэй улс, боловсролтой, чинээлэг иргэн, үйлдвэржсэн нийгэм, баян Монгол, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэстэн болох хөгжлийн түлхүүрийг бидэнд өвөг дээдэс маань атгуулсан гэж харж болох юм. Бид өнөөдөр зөв шийдвэр гаргах л үлдэж.
Өнөө цагийн Монголчууд өмнөө тулгараад байгаа асуудалд шийдэл олох ёстой. Ирээдүй хойч, өөрийн үр садад асуудал биш хөгжил, дэвшил өвлүүлэн үлдээх ёстой. Тэрнээс бид шийдэж чадаагүй юм. Тийм ч учраас та хэдийг ядуу тарчиг өсгөлөө. Одоо та хэд маань үүнийг барьж аваад шийдээрэй гэх нь ухамсаргүй, хариуцлагагүй үйлдэл мөнөөс мөн.
Дээр би хэлсэн төмөр замыг Германы Дойче Баан барихад бэлэн болсон байсан. Баригдах хөг нь өнгөрөхөд Монголын баялаг бүтээгчид аргаа бараад засмал зам барьж, машинаар тээврийн асуудлаа шийдэн Монголын түүхэнд анх удаа ажилчдын орчин үеийн хотхон, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр зэргийг босгоод ажиллаж байгааг би харсан. Миний хувьд энэ бол жинхэнэ эх орончдын үйлдэл. Тэдний гавъяа. Хоосон үг, том лоозонгоор биш бодит ажлаар “Эх орончид” чанараа харуулдаг. Эх орноо гэсэн хүн хэн нэгнийг харлуулах гэж төлбөртэй нэвтрүүлэг хийхгүй байх. Төсвийн мөнгөөр гадны зөвлөх компаниудыг хөлсөлж улс орныхоо эсрэг судалгаа хийлгэж, хүн ардаа арагш татахгүй байсан байх.

Ч.Ганхуяг
Сэтгэгдэл (19)