МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригийн орой хуралдаж томоохон бүтцийн өөрчлөлтийг хийсэн. Тодруулбал, салбар сургуулиудаа татан буулгаж, оронд нь дөрвөн том сургууль байгуулах талаар хэлэлцсэн юм. Үүнийг тус сургуулийн багш, оюутнууд эсэргүүцэж байгаа. Үүсээд буй уг асуудлаас болж МУИС-д ойрд бужигнаан болж байгаа гэж хэлж болно. Харин өнөөдрийг хүртэл энэ асуудлаар БШУЯ-аас байр сууриа илэрхийлээгүй байсан. Тэгвэл бид БШУЯ-ны “Стратеги бодлого төлөвлөлтийн газар”-ын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.
- МУИС-ийн удирдлагууд сургуульдаа бүтцийн өөрчлөлт хийж салбар сургуулиудаа нэгтгэж, нэгдсэн захиргаатай болгох шийдвэрийг гаргасан. Энэ асуудалд яамнаас ямар байр суурьтай байгаа вэ?
- Шинэчлэлийн Засгийн газар гараад дээд болон ерөнхий боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр өнөөдрийг хүртэл явж ирсэн ололт амжилт дээрээ суурилаад цаашид дээрх салбаруудаа яаж олон улсын стандартад хүргэж хөгжүүлэх вэ гэдгийг судалж үзсэн. Дэлхийн жишигт хүргэсэн боловсролын системтэй болох нь энэ үеийн монгол үндэстний нийтлэг эрх ашгийн үүднээс авч үзэх чухал асуудал юм. Энэ утгаараа бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд ШУТИС, МУИС, ХААИС гэх мэт төрийн өмчийн болон бусад сургуулиудыг судалж үзсэн. Ингээд их сургууль гэдэг мөн чанарыг бий болгохын тулд одоогийн байдлыг гарцаагүй өөрчлөх хэрэгтэй гэж шийдсэн. Үүнийг бид бүхэн ч хүлээн зөвшөөрсөн сургуулийн захирлууд нь ч хүлээн зөвшөөрч байгаа.
- Л.Гантөмөр сайдын байр суурь ч тантай адил байгаа биз дээ?
- Өнгөрсөн хугацаанд МУИС-д төсөл гаргаад судалгааны багийг ажиллуулсан. МУИС бол Монгол улсын оюун санааны уул уурхай, үндэс суурь нь байх ёстой. Тэнд 15 салбар сургуулийн 86 тэнхимд бүх багш нар хуваагдсан байна. Тухайлбал сэтгүүлчийн ангид суралцаж байгаа оюутан нэг л тэнхимд харъяалагддаг. Оюутанд тэр тэнхмийн багш л хичээлээ заана. Уг нь оюутан багшаа сонгож, илүү сайн хөтөлбөрийн хичээл судлах нь илүү ач холбогдолтой юм. Монголын түүхийн хичээлийг 4-5 багш өөр өөрийн өнцгөөр зааж болно. Тэр дундаас сонголтоо хийх нь оюутны эрх юм. Энэ шийдвэр бол оюутны эрх ашгийг хамгаалсан цаашдаа бүх салбарын хөгжлийн үндсийг сайжруулсан шийдэл. МУИС-ийн удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан. Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу одоо судалгаа явагдаж байгаа. Тэгэхээр үүнийг бүтцийн өөрчлөлт гэхээсээ илүү МУИС их сургуулийнхаа мөн чанар руу ойртож байгаа алхам гэж харах ёстой. Та бүхэн бодоод үз. Тус сургуулийн багш болон багшаас бусад ажилчдынх нь тоог харьцуулж үзвэл бусад хүнийх нь тоо илүү байгаа. Тэгэхээр 15 салбар сургууль, 15 захиралтай, 15 нарийн бичигтэй мөн адил сургалтын албатай. Мөн 15 сургууль тус бүрдээ үйлчилгээ хийдэг үйлчлэгч нар нь тус тусдаа байдаг. Бас 15 номын сантай. Үүнээс харахад оюутанд хүрэх үйлчилгээнд хүч алга. Мөн аргацаасан, оюутны төлбөрийг аваад л байж байдаг хувийн сургууль шиг болчихсон харагдаж байгаа юм. Энэ бол маш том эмгэнэл юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Монгол улсын дээд боловсрол хөгжлийнхөө аль нэг үе шатад ийм болчихжээ. Харин одоо бид цааш алхах ёстой. Яамны бодлого ч ийм байгаа. Өнгөрсөн жил бид төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулийн захирлуудыг цуглуулж уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Бүх сургуулиудад танилцуулсан. Энэ бол бидний хийх ёстой алхам. Их сургууль шиг оршъё, цаашлаад үнэхээр чадвартай чадалтай судлаач, салбар бүрийн оюун санаа болсон хүнийг бэлтгэе гэж байгаа бол ингэхээс өөр арга байхгүй. Их сургууль гэдэг нэрээр цөөн хүн албан тушаалтай хэдхэн хүний ах дүү хамаатан садан ажилтай байх юм бол энд утга алга.
- Гадны жишиг ямар байдаг юм бол. Энэ талаар судалж үзсэн биз дээ?
- Маш сайн судалж үзсэн. Гадны бүх томоохон их сургууль бүгд ийм жишгээр явдаг. Дэлхийн боловсролын жишиг гэж байдаг. 2011 оны Хятадын боловсролын хөтөлбөр, Америкийн хөтөлбөр, Солонгос, Япон Канад гэх мэт дээд боловсролдоо эргэлт хийсэн олон хөтөлбөрийг бид судалж үзсэн. Тиймээс МУИС-ийн салбар сургуулиуд дөрвөн чиглэл дор нэгдээд оюутнууд нь олон хичээлээс сонголтоо хийгээд сурвал дэлхийн жишигт л хүрнэ гэсэн үг. Багш хичээл заасан болж оюутан заалгасан болж хоёр талд бие биенээ хуурахаа болъё.
- Таны хэлж буйгаар энэ бүтцийн өөрчлөлт биш юм байна. Тийм үү?
- Энэ бол бүтцийн өөрлөлт гэхээсээ илүү их сургуулийн жишиг рүү ойртож байгаа алхам юм.
- Яг энэ ажлын ард таныг байгаа гэсэн мэдээлэл байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
- Би БШУЯ-ны “Стратеги бодлого төлөвлөлтийн” дарга учраас дээд боловсролын бодлогыг нь гаргах гэж судалсан. Тийм учраас би бүх их, дээд сургуулиудад энэ талаар чиглэл өгч байгаа. Их, дээд сургуулиудын бодлогын түвшинд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө үүнийг дэмжиж байгаа. Энэ ажлын ард би байх, үгүй нь чухал биш. Энэ бол хийх ёстой ажил. Өнгөрсөн хавар сургуулийн захирлууд томилогдоогүй байсан учраас энэ ажил судалгааны түвшинд явж байсан. Өнгөрсөн зун захирлууд томилогдсон учраас би захирлуудтай уулзсан. МУИС гэхэд л дотроо асар их мэргэжлийн давхцалтай. Энд математикийн багш бэлдэж байхад тэнд дахиад л физик математикийн хичээл заадаг. Ер сургуулиудын нэрийг харахад л энэ сургуулийн бүтэц ойлгогдоно. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд бүгд хэлний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. МУИС-д судалгаа хийгээд үзэхэд дөрвөн багшийн нэг нь хэлний багш байсан. Тэр хүмүүс зүгээр л хэл заагаад хэлтэй хүн бэлтгээд байгаа юм уу. МУИС бол нийгмийн шинжлэх ухааныг авч явах, Монгол улсын хөгжлийн гол институд бөгөөд бүх зүйлийн суурь нь байх ёстой газар шүү дээ. Тэгэхгүй бол Монгол улс цаашид эдийн засгийн бодлогоо яаж тодорхойлох вэ. Нийгмийн шинжлэх ухааны бодлогыг яаж тодорхойлох юм. Судалгаагүйгээр хэл мэддэг хүн гарч ирээд нэмэргүй шүү дээ. Тэгэхээр МУИС бүх нийгмийн шинжлэх ухааны суурь судалгааг хийдэг байх хэрэгтэй Тэгээд тухайн судалгааныхаа үндсэн дээр өөрсдөө тасралтгүй чадваржиж, бэхжиж явдаг байх хэрэгтэй. Багш судалгаа ч хийх боломжгүй. Өдөржин лекц уншсаар байгаад таарч байна. Тэр хүн доктор болсон ч баклаврын лекц уншсаар байгаад цаг нь дуусч байна. Тэгэхээр багш, оюутаны аль нь ч хөгжихгүй байгаа юм. Одоогийн өөрчлөлт бол олон улсын жишиг хандлага. Энэ ажилд багш нар нь өөрсдөө эрүүл ухаанаар хандахгүй бол болохгүй. Манай их сургуульд олон эрдэмтэй, чадалтай багш нар байгаа. Нийт доктор, профессоруудыг аваад үзэхэд 50 хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн байдаг. Тэд бол их сургууль ямар байдгийг мэднэ. Тийм учраас манай багш нар ойлгох байх. Магадгүй өөрчлөлтөнд дургүй, өрсөлдөөнд ялагдчих болов уу гэсэн айдастай байгаа хүмүүс байгаа байх. Ямар нэгэн ажил заавал эсэргүүцэлтэй тулгардаг. Ардчилсан нийгэм учраас бүх хүнд 100 хувь таалагдахгүй. Гэхдээ бид нийтийн эрх ашгаа дагаад боловсон хүчнээ бодоод ганц үндэсний их сургуулиа их сургууль шиг болгох нь чухал шүү дээ.
- Бусад сургуулиуд ч гэсэн энэ жишгээр үйл ажиллагаагаа явуулах уу?
- ШУТИС-д судалгаа хийгдэж байгаа. ХААИС-д мөн адил. ХААИС-д хамгийн олон эдийн засгийн сургалтын хөтөлбөрүүд байгаа. Хөдөө аж ахуйн эдийн засаг, соёл урлагийн эдийн засаг гэсэн мэргэжлээр бэлдэж байна шүү дээ. Тэгэхээр эдийн засаг чинь эдийн засаг шүү дээ. Харин тэр соёл урлаг ч юм уу, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа хийгээд мастер хамгаалж болно. Илүү гүнзгийрүүлж сураад доктор болж болно. Доктор болоод нийгэмд үр ашгаа өгөхөөр бүтээл хийвэл илүү дүнтэй шүү дээ. Өнөөдөр дөрвөн хүнтэй тэнхим манай сургуулиудад байна. Тухайн тэнхмийн эрхлэгч нь өөрийнхөө гурван шавийг ажилд авсан байна. Шавь нар нь хичээлээ сайн зааж чадахгүйгээс болж өөрөө долоон төрлийн хичээлийг ганцаараа заагаад явж байгаа жишээ байна. Оюутнууд нь ганцхан хүнээр хичээл заалгаад явж буй нь хэр бодит байдалд таарах вэ? Бид өнгөрсөн жил үнэхээр сайн бодит байдлаа харсан. Тийм учраас эрдэмтэд маань ойлгох ёстой. Харилцан зөвшилцөх ёстой. Үүнээс гарах боломж давуу тал, эрсдэл юу байх вэ гэдгийг бүх талаас нь судалж байгаа. Тиймээс энэ ажлыг хийхгүйгээр цаашид Монгол улсын хөгжлийн тухай ярих боломжгүй. Боловсрол бол нийгмийн бүх салбарын хөгжлийн суурь нь.
- Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байгаа оюутаныг бизнесийн сургуулийн дипломтой төгсгөх гээд байгаа. Үүнд ямар зохицуулалт хийх юм?
- Диплом бол боловсрол биш. Монголоор дүүрэн дипломтой хүмүүс байна. Одоо суралцаж байгаа оюутнууд олон улсын харилцааны мэргэжлээр суралцахаар элссэн учир энэ дипломтойгоо л төгсөнө. Энэ өөрчлөлт ирэх жилийн нэгдүгээр курсээс эхлэх юм. Элсэлт авсан мэргэжлээр нь төгсөгнө. Одоо МУИС-д томилогдсон ажлын хэсэг маань бүх багш, оюутантай уулзаж сайн ойлгуулах хэрэгтэй. Яагаад их сургууль болгох гээд байгааг хэлэх хэрэгтэй. Удирдах зөвлөлийн хуралд суусан оюутан “Намайг нэгдүгээр курст ороход ийм байхгүй яааваа” гэж хэлсэн. Учрыг нь ойлгосон оюутан тэгэж хэлж байна. Харин бусад оюутнууд нь цуурхал сонсоод шуугиад байна. Манай багш нар асуудлыг судалж үзээд хаанаас юу эхэлж ямар болсон бэ гэдэг мэдээллийг авсны дараа мэдэгдэл хийх хэрэгтэй. Удирдах зөвлөл хуралдах гэж байхад хэдэн багш нар бичиг бариад сууж байгаа юм. Би түүнийг хараад сэтгэл эмзэглэсэн. Үнэхээр судлаач, магистр, доктор, багш хүн бол хэн нь юу ярьсан бэ гэдгийг албан ёсоор нягталж үзэх чадвартай байх ёстой. Энэ бол өнөөдөр хийх гэж буй ажил биш шүү дээ. Энэ судалгааны үедээ явж байгаа. Түүнийг ч ойлгохгүй өнөөдөр энд байгаа хүнийг тэнд аваачаад хаячиж байгаа юм шиг бодолтой байж болохгүй. Таван жил тутамд салбар сургуулийн захирлыг сонгох сонгууль болдог. Энэ нь өөрөө дээд боловсролын болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн. Сонгууль болдог учраас сонгууль болох жилдээ тэнхмийнхээ багш нарыг илүү гадна, дотны улс руу явуулдаг. Ингээд сургуулийг хувийн компани шиг болгосон байна.
- Багш, ажилтнууд эндээс хохирч үлдэх үү?. Та бүхэн эрсдлээ бодсон гэсэн. Жишээ нь эрсдэл гарвал ямар арга хэмжээ авах юм бэ?
- Сургуулийг томосговол арын хаалгаар ороогүй хэн нэгний нөмөрт байдаггүй чадалтай багш нар хэрэгтэй болно. Багш нарт илүү өндөр стандарт тавигдана. Илүү олон багш нар хэрэгтэй болно. Үнэхээр чи өрсөлдөөн, тавигдах шаардлагаас айгаагүй бол шүү. Дөрвөн багшийн нэгийг нь 30 оюутан сонгож байж тэр багшийн хичээл заах эрх нь нээгдээд явна. Оюутан сонгохгүй бол багш оршин тогтнохгүй. Нэг хэсэг багш нарыг ажилтай болгох гээд тэр олон оюутны эрх ашгийг хохироож болохгүй шүү дээ. Чадвартай нь багшилна.

Т.Хулан
Сэтгэгдэл (58)