Хууль зүйн хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэллээ.
Тэрбээр "Төсвийг Засгийн газар өргөн барьсан. Гэхдээ төсөв дээр ажилласан УИХ-ын гишүүд хангалттай ажилласан уу, үгүй юу? Төсвийн тухайд УИХ-аас 25 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд ажлын хэсэгт ажилласан гишүүд улс төр хийж эхэлсэн, ийм зүйл байж болохгүй. 126 гишүүнээ төлөөлөөд ажлын хэсэг ажиллая гэж явчихаад эцэс сүүлд нь бүх УИХ-ын гишүүн рүү, Засгийн газар руу чихээд явж байгаа нь харамсалтай. Жижиг тойргийн эрх ашиг руу битгий явчихаасай л гэж хүсэж байна. 78 сангийн сайд, магадгүй жагсаалтын хэд нэмэгдээд 126 сангийн сайд болоод, жижиг жижиг баахан үр дүнгүй зүйл тусгах гээд явах байх. Энэ тал дээр л надад болгоомжлол байна. Төсвийг хэдэн үе шатаар хэлэлцэхийг шийдчихвэл зүгээр" гэлээ.
Сэтгэгдэл (1)