Энэ хоёр эрхмийн бухимдсан хэрүүл дундаас улсын нууц алдах вий гэж зарим
гишүүн дотроо эмээж суугаа бололтой байсан. Ц.Нямдорж гишүүн ч хэн
нэгэнтэй сөргөлдөх болгондоо дэлгэдэг нууц баримтуудаасаа цухас дурдав. “Eлс төрийн зөнөглөл” гэж байдаг бол тэдний хэн нь энэ өвчнийг тусав?
МАН-ын гишүүд чуулганы танхимд ирж өчигдөр анх удаа элэг бүтэн хуралдлаа. Гэсэн ч ерөнхий сайдыг томилох үеэр тун ширүүн маргаан дэгдэв. Гол “тоглолт” УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж хоёрын дунд өрнөв. Чуулганы танхимд бие биенийхээ нууцыг дэлгэж, хөндүүр сэдвийг чичилсэн тэдний аль аль нь “муухай” харагдаж байлаа. Д.Тэрбишдагва гишүүн Ц.Нямдоржийг “улс төрийн зөнөглөл” гэгч өвчин туссан гэж тодорхойлсон бол энэ өвчин нь Д.Тэрбишдагва гишүүнээс мөн илэрдэг гэдгийг нөгөө этгээд нь хэлэв. Энэ хоёр эрхмийн бухимдсан хэрүүл дундаас улсын нууц алдах вий гэж зарим гишүүн дотроо эмээж суугаа бололтой байсан. Ц.Нямдорж гишүүн ч хэн нэгэнтэй сөргөлдөх болгондоо дэлгэдэг нууц баримтуудаасаа цухас дурдав. Түүнд үнэхээр олон дэлгэгдээгүй баримт байдаг бололтой. Харин тэдний ширүүн “тулаан” МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал дээр очоод зогссон юм. Үнэхээр “улс төрийн зөнөглөл” гэж байдаг бол тэдний хэн нь энэ өвчнийг тусав?
Д.Тэрбишдагва: Ц.Нямдорж зурагтын нэвтрүүлэгч шиг орой болгон гарах боллоо. Улс төрийн зөнөглөл гэж энэ байх
- “Ц.Нямдорж гэдэг юм орой болгон зурагтын нэвтрүүлэгч шиг гарах боллоо. Чиний зөв, миний зөв ч гэнэ үү. Өмнө нь шударга хүний дүр эсгэхэд нь итгэдэг байсан бол одоо юу ч ярьсан хүмүүс итгэхээ больсон. Хүн зөнөхөөрөө ийм болдог байх. Улс төрийн зөнөглөл гэж энэ байх.
Ц.Нямдоржийн ярьж байгаад битгий эмзэглээрэй. Түүгээр дахиад олон юм яриул. Ц.Нямдорж Сонгинохайрхан дүүрэгт очсон учраас миний рейтинг өсөөд байгаа байхгүй юу. Тиймээс би их баярлаж байгаа. Энэ хүн УИХ-ын даргаа өгөхөөр боож үхчих гээд байсан. Одоо ХЗДХ-ийн сайдаа өгөхөөр их сандарна даа. Зүгээр жудагтай бай л даа. Энэ хүн Монгол улсад шоронжсон хуулийг бий болгосон. Н.Энхбаярыг шоронд хийсэн хүн чинь Ц.Нямдорж болчихоод байгаа шүү дээ. Тэгээд ХЗДХ-ын сайд байхдаа унтсан хүн чинь энэ. Биднийг урвагч, шарвагч гээд яриад байхаар өөрийн эрхгүй үүнийг нь ярилаа. Түүнээс биш чуулганаар ийм асуудлын талаар би ярихгүй. Ц.Нямдорж шиг “улс төрийн зөнөгөлөл” хийхгүй гэдгээ харин хэлчихье.
Ц.Нямдорж: Шадар сайд болохын тулд эзнээсээ урвасан
- Би “Шударга ёс” эвслийн тогтоол гэдгийг уншиж байна. “Засгийн газар байгуулах болон төрийн үйл ажиллагаа явуулах хугацаанд төр засгийн аливаа институтээс улс төрийн аливаа хэлмэгдүүлэлт явуулах аваас эвсэл нь хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрийг зогсоох бөгөөд үйл ажиллагааг нь дэмжихгүй байх, түүнээс гарах болно гэдгээ мэдэгдсүгэй” гэсэн байна. Тэгсэн одоо ичих ч үгүй Д.Тэрбишдагва шадар сайд болох гээд гүйж яваа байхгүй юу. Энэ албан тушаалын төлөө юу ч хийхээс сийхгүй нөхөр. Дандаа урваж, шарваж байдаг этгээд байхгүй юу. Худлаа юу. Чи шадар сайд болно. Болох гэд зүтгэж байгаа. Эзнээсээ урваж байгаа байхгүй юу. Би амьдралдаа нэг ч удаа албан тушаалын төлөө урваж байгаагүй шүү. Хөөрхий зайлуул. Намайг хүн шоронд хийлээ гэлээ. Чөлөөлөөд авах чинь яасан юм. Одоо ичих ч үгүй тогтоолынх нь бэх нь хатаагүй байхад шадар сайд болно гээд эзнээ хаячихаад албан тушаал хөөгөөд явж байна. Удахгүй Н.Алтанхуягаас урвана.
Энд нэг зөнөсөн хүн байна. Би ямар хүнийг зөнөсөн хүн гэж хэлэх вэ гэвэл өмнөхөө мартчихсан хүнийг зөнөсөн хүн гэдэг. Д.Тэрбишдагвыг МАН-д 1987 онд 2000 онд, 2002 онд элссэн баримт манай намын архивт байдаг” гэв.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)