Сонгуулийн Ерөнхий хороо дөнгөж сая мэдээлэл хийж, хамгийн сүүлийн хэсгийн хорооны мэдээллийг өнөө өглөөний 09:10 миутад хүлээж авсныг дуулгасан талаар бид мэдээлсэн. Тус хэсгийн хороо нь Говь-Алтай аймгийн Цогт сумын 428 дугаар хэсгийн хороо бөгөөд чухам юуны учир дүн мэдээллээ хоцорч ирүүлснийг Тагнуулын Ерөнхий газар болон цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа аж. Учир нь тус суманд үүрэн телефоны Юнител, Мобикомын сүлжээ байдаг ч ямар нэгэн шалтгаанаар тасласан байжээ.
Сэтгэгдэл (8)