Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ) өнгөрсөн бямба гарагт хуралдсан. Тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч А.Сүхбат нэлээд бухимдсан сурагтай.
Тэрбээр "Рио"-гийн олимпт зодоглосон Г.Мандахнаранд хандан “Ноднин би чамайг сайн барилдаарай гээд нэг азарга өгсөн. Дургүй хүргээд байвал буцаагаад авъя. Одоо бол 60 сая төгрөг хүрнэ” хэмээн чанга дуугарсан гэнэ. Мөн үүгээр зогсохгүй "Цогтбаяраа чамайг ядарсан үед чинь би мөнгө өгч байсныг мартаагүй биз дээ. Ер нь би танай чөлөөт бөхийн холбооноос зайлаад санааг чинь амраагаад өгье" хэмээн хашгираад хурлаа хаян гарсан байна.
Сэтгэгдэл (109)