Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд "Нохой хүний хөл зууж явна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Үүнтэй холбогдуулан тус дүүрэгт нохой хүн хазаж, аминд нь хүрсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл үүнийг албаныхан үгүйсгэлээ.
Гэрчүүд нохойг Сонгинохайрхан уул орчмоос дээрх хөлийг зууж ирсэн гэж мэдүүлжээ. Ингээд цагдаагийн алба хаагчид шалгахад Сонгинохайрхан уулын өврөөс нас барсан хүний цогцос олдсон байна.
Цогцост задлан шинжилгээ хийхэд нохойд хазуулаагүй, цаг бусаар амиа алдсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, талийгаачийн үхэлд нохой “хамаагүй” бөгөөд гадны нөлөөгүй амиа алдсан гэх дүгнэлт гарсан гэнэ.
Тиймээс шинжээчид талийгаачийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор цогцсыг шинжилж байгаа юм байна. Талийгаач 25-30 орчим насны эрэгтэй байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)