Дэлхий дахинд 100 сая орчим дагагчтай, алдарт стриймер IShowSpeed буюу Даррен Жейсон Уоткинс Монголд ирэхээр болжээ. Энэ нь түүний Хятад руу хийх аяллынх нь нэг хэсэг аж.
IShowSpeed нь анх 2016 онд YouTube данстай болж, тоглоомын контентоо нийтэлж эхэлсэн. Тэрбээр 2021 оноос эхлэн өөрийн зан чанар, амьдралын хэв маягийнхаа ачаар цахим ертөнцөд олны анхаарлыг татаж эхэлсэн.
Бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийн улмаас түүнийг Twitch- ээс хасч, дараа нь тэр YouTube сувагтаа бүтэн цагаар анхаарах болжээ. 2022 онд тэр хөлбөмбөгтэй холбоотой контентууд цацаж, Кристиано Роналдугийн үнэнч шүтэн бишрэгчийн хувиар нэр хүндээ өсгөөд амжжээ.
Л.Баяр